УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан"
3 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан" хэмээн мэдээлэв.
Тэрбээр "Өнөөдөр бүлгийн удирдлага болон Ерөнхий сайдтай уулзсан. Улс төрд буруу зөрөө ойлгох, хардаж сэрдэх явдал байдаг. Тэрэн дээрээ ойлголцоод Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан.
Үүнээс гадна тухай үед асуулт асууснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд миний талаар хувийн амьдрал, үр хүүхэд рүү орсон гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарах болсон. Үүн дээр иргэнийхээ хувиар холбогдох байгууллагуудад гомдол гаргана. Миний нэр төрд халдсан явдал гэж үзэж байгаа учраас холбогдох байгууллагуудад нь өгнө.
Би Ерөнхий сайдад таны уучлалыг хүлээж авлаа. Гэхдээ би шүүмжлэхээ шүүмжилсэн хэвээр байх болно. Би цөөнхийн бүлгийн гишүүн гэдгээ илэрхийлсэн" гэв.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрөөс нь асуулт асуусан Ж.Баярмаа гишүүнтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүдүүлэг харилцсан юм. Үүнээс улбаалан АН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаас завсарлага авч, Ерөнхий сайдыг Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхыг шаардсан юм.
Ийнхүү Ерөнхий сайд уучлал гуйсан тул АН-ын бүлэг энэ долоо хоногоос нэгдсэн хуралдаанд оролцох болно гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэлсэн.
Зочин · 7 минутын өмнө
ta iim almas songoj gargasan biz de
zochin · 40 минутын өмнө
Энэ нэг авгай чинь яасан их хэл амтай янзын амьтан бэ. нөгөө хар юутай эхнэр гэдэг билээ. Одоо болиосоо билээ...