С.Цэнгүүн: Хятадын Temu онлайн дэлгүүрээс хэдхэн сарын дотор ₮24 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Монголоос захиалсан байна
16 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монгол шуудан компанийн шинэчлэлийн талаар дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Энэ салбарын тухай ярихын тулд цахим худалдаатай холбоотой хүргэлтийн асуудлыг ярих шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим бизнес эрхлэгч онлайнаар үйл ажиллагаа явуулж байна. Онлайн бизнес эрхлэгчид хүргэлтийн үйлчилгээгээр өдөр бүр иргэдэд хүрдэг. Статистикаас харахад Улаанбаатар хотод өдөрт 240 орчим сая төгрөг эргэлдэж байна. Энэ бол асар том зах зээл. Цаашид ч өргөжих боломжтой.
2024 оны арваннэгдүгээр сараас хятадын Temu гэдэг онлайн дэлгүүр орж ирсэн. Хэдхэн сарын дотор 24 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг монголоос захиалсан байна. Эндээс хүргэлтийн үйлчилгээний салбарт асар их нөөц боломж байгаа нь харагдаж байна.
Монгол шуудангийн захирал “Зах зээл жижиг учир бид бүрэн хүрч ажиллаж чадахгүй байна” гэж ярилаа. Гэтэл орон зайдаа Монгол шуудан өөрөө өрсөлдөж чадахгүй байна шүү дээ. 1990-ээд онд батлуулж байсан 48 цагийн дотор хаягт нь хүргэнэ гэдэг стандартаа бариад асар удаан байгаа. Гэтэл хувийн хүргэлтийнх 12 цагийн дотор тухайн өдөрт нь хүргэлтээ хийнэ гээд маш шуурхай ажиллаж байгаа учраас хот, орон нутгийн иргэд хувийнхыг сонгож үйлчлүүлээд байгаа юм. Тэгэхээр Монгол шуудан өрсөлдөөнд ялагдаад байна.
Тиймээс энэ компанийн 66 хувь нь төрд байгаа эргэж харах шаардлагатай байна. Ард санхүүгийн нэгдэл 24 хувийг нь эзэмшдэг. 10 хувьд нь жижиг хувьцаа эзэмшигчид байгаа. Ингээд харахаас нээлттэй, хувийн компани удирдаж байгаа мэт харагддаг боловч шийдвэр гаргагч нь төр хэвээр байгаа. Төрийн оролцоог багасгаж 34 хувийг нь эзэмшээд хувийн оролцоог нэмэгдүүлбэл өрсөлдөх боломжтой харагдаад байгаа" гэлээ.
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 13 цагийн өмнө
DYYDLGR80955877
Зочин · 15 цагийн өмнө
SEKSDI80955877