С.Амармандах: “Хар сарнай” хамтлаг 35 жилийн ойдоо зориулсан тоглолтоо албан ёсоор цуцаллаа
13 цагийн өмнө
“Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Golden Hits” тоглолт тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдахаар товлогдоод байсан.
Гэвч рок, поп, хип хопын салбарт сүүлийн үед тохиолдоод буй уй гашуутай холбогдуулан “Хар сарнай” хамтлаг тоглолтоо албан ёсоор цуцалсан байна.
Энэ талаар хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийн фэйсбүүк хуудсандаа “Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч EyesCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.
Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
zochin · 4 цагийн өмнө
Сайхан хүн байсандаа. УМ МА НИ БАД МЭ ХУМ
Зочин · 10 цагийн өмнө
ANUSN80955877