ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцсэн нь үндэслэлтэй гэж үзэв
4 цагийн өмнө
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарч байх тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс Д.Нямхүү нарт холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргасан. Харин прокурорын зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан юм. Прокурорын бичсэн эсэргүүцлийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
Эргэн сануулахад, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарыг бүлэглэн “Philips Brilliance СТ16” загварын хуучин компьютер томографын оношилгооны төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь Эрүүл мэндийн яамнаас гаргуулан хувийн компанийн дансанд шилжүүлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн билээ.
Зочин · 4 цагийн өмнө
DYRTAI SEKSEER80955877VANAGLAAD
Зочин · 4 цагийн өмнө
BOOW XXOOD80955877UILCHLEED
Зочин · 4 цагийн өмнө
BPOBN XXNO JARGAAN80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEKSDN80955877