Өсвөр насны хөвгүүд нэгнийхээ биед халдаж буй хэргийг гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлжээ
11 цагийн өмнө
Цахим сүлжээд цээж нүцгэн нэгэн иргэн бусдын биед халдаж, зүй бус үг хэрэглэн зодохоор дайрч бус бичлэг өнгөрсөн амралтын өдөр цацагдсан. Бичлэгт гарч буйгаар зодуулсан бололтой залуу нүүрээ дарж, суух нь гардаг.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлжээ.
Хэрэв зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдвол тус хэргийг Эрүүгийн хуулиар, харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулах аж.
Зочин · 11 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 11 цагийн өмнө
odoo uyiin huuhduud negl ih uur omogtoi boltsn etseg ehn huuhduudee anhaaral handuulmaar bgmda