Н.Ганибал: АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа
4 цагийн өмнө
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ганибалаас намын дүрмийн шинэчлэлийнх нь талаар тодрууллаа.
-АН намынхаа дүрэмд шинэчлэл хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Дүрмийн шинэчлэлийн тухайд бол Улс төрийн намын тухай хуулиараа намуудыг тус хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх, нам болгон өөрийн гэсэн хөтөлбөртэй болох чиглэл байгаа. Дээрээс нь АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс энэ удаад дүр мийн шинэчлэл гэдэг нь өөрөө намын бүрэн шинэчлэлийг бий болгоно гэж харж байгаа. Энэ дүрмийн шинэчлэлийн төсөл маань бэлэн болсон. Удахгүй 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллөөр хэлэлцүүлж, саналыг нь аваад эцэслэгдэн бэлэн болно. Үүний дараа намынхаа Үндэсний бодлогын хороо, Намын Их хур лаа раа хэлэлцүүлэн Улсын дээд шүүхэд өгнө. Улмаар Дээд шүүх үүнийг хуулийн болон Үндсэн хуулийн зөрчилгүй гэж үзвэл бүртгэж авна. Ингэснээр энэ дүрмийн дагуу нам маань үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг.
-Энэ удаагийн намын дүрмийн шинэчлэлд гол ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
-Хамгийн гол орж байгаа өөрчлөлт бол энэ дүрмээр Ардчилсан нам бодлогын нам болно, институци болно. Үүний төлөө бид бүхэн гол шинэчлэлээ явуулж байгаа. Их хурлын байнгын хороодтой ижил бодлогын зөвлөлүүдийг байгуулахаар тусгасан. Эд нар нь тодорхой хэмжээнд судалгаанд суурилсан байхыг ч тусгаж өгсөн. Мөн өдөр тутмын байнгын үйл ажиллагаа явуулахыг ч суулгаж өгсөн. Үүгээрээ энэ удаагийн дүрмийн өөрчлөлт маш ялгаатай.
-Хариуцлагын асуудал хэр туссан бэ?
-Хариуцлагын асуудал маш тодорхой туссан. Өмнө нь хоёр утгатай ч юм шиг бай сан асуудлууд одоо нэг л утгатай болж бай гаа. Сонгуулийн үр дүн гээр бид мэдээж улс төрийн хариуцлагуудыг тооцож явдаг. Үүнийгээ шат шатандаа суулгаж өгч байна. Мөн намын үйл ажиллагааг тодор хой хэмжээнд шүүмжилж болно. Гэхдээ яг сонгуулийн үеэр олон нийт рүү гаргаж, намын эсрэг зохион байгуулалттайгаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нам руугаа дайрсан хүмүүст маш тодорхой хариуцлагуудыг тооцохоор тусгасан. Өмнө нь бол ямар нэгэн байгууллагаар дамжин дүгнэлт гаргуулдаг байсан бол одоо тийм юм байхгүй.
-Энэ нь эргээд “Ардчилсан нам ил тод асуудлаа ярьдаг гэсэн” зүйлийн тань эсрэг болчихоор заалт биш үү?
-Харин ч улам тодорхой болж байгаа гэж харж байна. Өмнө чинь бид асуудлыг яриад маргалдаад байдаг байсан бол одоо шийдэл нь байгаа учраас маргалдахаа болино гэсэн үг. Энэ ийм буруу зүйл хийсэн. Тиймээс ийм хариуцлага тооцлоо гээд л явна. Түүнээс биш намын дотоод шүүмжлэлийн асуудал бол байдгаараа байна.
Сонгуулийн бус цагаар элдэв шүүмжлэлийг бид хязгаарлахгүй. Гэхдээ зохион байгуулалттайгаар, бусад улс төрийн хүчний түлхээсээр өөрийнхөө намыг харлуулдаг үйл ажиллагааг хийсэн тохиолдол өнгөрсөн сонгуулиар маш их гарсан. Тийм учраас үүнийг дүрмэндээ хатуу суулгаж өгөхгүй бол асуудал улам даамжрах төлөвтэй байгаад байгаа юм.
-Намын дүрмийн энэ удаагийн шинэчлэлийг хийснээр төсвөөс мөнгө авах эрх нь нээгдэнэ гэж ойлгож болох уу?
-Тийм, тийм. Угаасаа үүнийг хуульд заачихсан байгаа.
-Намын дүрмийнхээ шинэчлэлийг хэлэлцэх Үндэсний бодлогын хорооны болон Их хурлаар намын даргын асуудал яригдах уу. Учир нь сүүлийн үед намын даргатай холбоотой худал, үнэн нь мэдэгдэхгүй олон зүйл явж байна шүү дээ?
-Бид намын Их хурлаараа дүрмээ бүрэн шинэчлилнэ. Энэ процесс маань бараг бүтэн сар хагас үргэлжилнэ. Тийм болохоор хэлэлцүүлгийн явцад энэ төсөл эцэслэгдэнэ. Тиймээс энэ үед цаашид яаж явах вэ гэдэг тоглоомын дүрэм маш тодорхой болох байх.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл
Зочин · 2 цагийн өмнө
TAASHAALDN80955877BOOBN LAW XXN
Зочин · 2 цагийн өмнө
сүхбаатарын эрдэнэцагааны хүүнийг олон жил бавсандаа
Зочин · 3 цагийн өмнө
SERELN SEKSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA SHAALGYYLI80955877
Зочин · 4 цагийн өмнө
XUCHINDUULI80955877BOOWN XXN