Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг
7 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. Үүнтэй холбоотойгоор хэн, ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
-1990 онд АНУ-ын хоёр намын системийг хуулаад шулуухан хэлэхэд улсаараа популизмд орж, нэг нь эрх барьдаг, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар байгаад том төслүүдээ ч хэрэгжүүлж чадахгүй, нэг нэгэндээ дэгээ тавьж ирсэн .2023 онд бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, баруун Европын загварыг авсан. Тэр нь бол Германы загвар.Яагаад тэр загварыг авсан гэхээр хоёр намын систем чинь буцаад нэг намын систем рүү ороод байна. Нэг нэгэндээ дэгээ тавьж ажил хийлгэдэггүй юм байна. Жагсаад байдаг юм байна. Буруу ч бай, зөв ч бай бүх асуудлаар гүтгэж харлуулаад байхаар ажил явдаггүй, Засгийн газар 1.5-1.8 жил ажиллаад ажил явдаггүй юм байна гэж Германы буюу баруун Европын парламентын загварыг авсан. Ингээд бид хамтарсан Засгийн газар дандаа байх боломжтой юм байна, ингэж байж цөөхөн монголчууд асуудлаа шийдэж чадна.
Өчигдөр л гэхэд Монгол Улс 75 жилийн түүхэнд хоёр дахь хил холболт буюу Гашуунсухайтын асуудлыг явуулж чадлаа. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Социализмын үед хийж чадаагүй, 1990-ээд оноос хойш ч хийж чадаагүй. Үр дүнд 60 тэрбумын орлогоо алдсан. Энэ бол бага тоо биш маш их хэмжээний алдагдал.Гэтэл энэ том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна. Т.Доржханд гэдэг хүн худал хэлж, хулгай хийх гэж Засгийн газарт ороогүй. Эрх мэдэл байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд эрх мэдэл байхгүй. Монгол Улс ардчилсан орон мөн ч гэсэн иргэд ингэж болохгүй. Орлогоо нотло гэдэг зүйл ардчилсан улсад байх зүйл. Гэхдээ Монгол Улсад асар том эдийн засгийн асуудал яригдаж байхад ийм зүйл хийж, хов жив хөөх нь зохисгүй.Энэ бол саармагжуулах үйл явц. Маш буруу. Бидэнд эрх ашгийн эрэмбэ чухал.
Мега төслүүд хэрэгжих болохоор л эсэргүүцэгчид гараад ирдэг. Хил холболт, мега төслүүд хэрэгжих гэхээр л орлогоо нотло зэрэг хов жив гарч ирэх тохиолдол нь өөрөө сонин байна.
Том төслүүд яригдахаар л Засгийн газар огцор гэдэг. Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худал ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах жагсаал болдог нь тохиолдол биш.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 6 цагийн өмнө
SERELN VANAGN TAWIYYLI80955877
Зочин · 6 цагийн өмнө
TSAGN XUSSEN VANXANDN80955877
Зочин · 6 цагийн өмнө
SADARLMAAR XUCHINDX AXN TAALLAAR80955877ANUSN
Зочин · 7 цагийн өмнө
SEKSEER UILCHLGE BOOBN LAW DYRTAI XXN80955877