А.Ариунзаяа: Гурилын татварын асуудлыг бүсчлэн өөр өөр тогтоох, арай илүү сэтгэлтэй, зохицуулалттай бодлого оруулж ирэх хэрэгтэй
2 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжилгүй Засгийн газарт буцаасан.
Гурил, улаанбуудай импортын татварыг сэргээх агуулгатай дээрх хуулийн төслөөр гурван удаа санал хураалт явуулсан ч олонхын дэмжлэг авсангүй уналаа. Үүнтэй холбогдуулан УИХ гишүүн А. Ариунзаяа байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр
1-р зэргийн гурилын үнэ 2022 онд 1'396, 2023 онд 2'252 төгрөг, 2024 онд 2'426 байсан бол одоо 2'221 төгрөг байна. Айл өрхийн хамгийн өндөр хэрэглээний гурилын үнэ жилийн дотор хоёр дахин нэмэгдсэнд төрөөс арга хэмжээ авсан. Үнэ буурсан.
Улаанбаатар хотод 2'221 төгрөг байгаа бол Говь-Алтай аймагт 3'585 төгрөг, Дорнод 3'389, Ховд 3'102, Баян-Өлгий 3'086 төгрөг...
Гурилын татварын асуудлыг бүсчлэн өөр өөр тогтоох, арай илүү сэтгэлтэй, зохицуулалттай бодлого оруулж ирэхийг хүссэн учраас өнөөдөр татгалзсан санал өгсөн.
Баруун бүсийн ядуурлын түвшин хамгийн өндөр юм.
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDI80955877