Лу.Гантөмөр АН-ыг Засгийн Газраас гаргахгүй бол намын даргаас нь огцруулна гэв
4 цагийн өмнө
Сүүлийн үеийн улс төрийн байдалд эрс шүүмжлэлтэй хандаж байгаа АН-ын гишүүд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл, иргэдийн ардчилсан сонголтоор Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллагад Ардчиллын үзэл баримтлал, үнэт зарчмыг төлөөлөн суугаа АН-ын 42 гишүүд, мөн АН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Ц.Уянга: "Өнөөдөр бидний хэсэг нөхөд Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 УИХ-ын гишүүн, түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр цугларсан байна. Энэхүү шаардлагын үндсэн утга нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой.
Энэ асуудалд Ардчилсан намын удирдлагууд МАН-ын даргын улаан хамгаалагч болж, тус намын биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж уг шаардлагыг хүргүүлж байна." гэсэн бол
Ардчилсан намын гишүүн Л.Ганхөлөг: "Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь 200 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж гарсан. Гэвч түүний хүү О.Тэмүүлэн олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх тансаг худалдан авалтууд хийж цахим орчинд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлснээс өнөөдөр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байна.
Энэ жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэр үүднээсээ үндэсний хэмжээний улс төрийн хүчин болсон Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна.
Мөн бид Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг "МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг шаардаж энэ шаардлагыг эс биелүүлбээс Ардчилсан намын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ мэдэгдэж байна. " гэлээ.
Мөн Ардчилсан намын гишүүн З.Даваа: "Парламентад суудалтай болсон гурван намыг өвөртөө хийчихээд, янагийн хайр зарлаад байгаа Л.Оюун-Эрдэнийн асуудалд АН байр сууриа илэрхийлэхгүй удаж байна.
Дээр нь АН-ын дарга Л.Гантөмөр Монголын ард түмнийг "ялаа" гэж хэлсэн Л.Оюун-Эрдэнийн гал хамгаалагч болж, энэ хүнийг дэмжээд явж байгаад АН-ын гишүүд дэмжигчид бид бухимдалтай байна. Мөн Л.Гантөмөрийг энэ намын дарга байх ёс зүйгүй гэж үзэж байна.
АН-ын бүлэг сөрөг хүчнийхээ ажлыг хийх ёстой.
Тийм учраас АН албан тушаалын төлөө МАН-ын хатавчинд очиж, гөлөг болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий." гэсэн юм. Шаардлагын хариуг нэн даруй өгөх хүртэл эдгээр АН-ын гишүүд бид АН-ын Төв байрны гадаа суулт хийнэ.
Ж.Бат
Зочин · 6 минутын өмнө
SAWI80955877
Зочин · 22 минутын өмнө
ёстой гарч харагдаач эхнээс албан тушаал гуйгаад шигшоод байгаа биз дээ та нарыг тоохгүй болохоор л гарах тухай ярьж байна уу
Зочин · 40 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
зочин · 52 минутын өмнө
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан Таван толгойн ордоо ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Зочин · 57 минутын өмнө
DYYDLGR80955877XIILGI SEKSYG
Зочин · 4 цагийн өмнө
XALYYXAN SEKSDN BOOBN XXOOD80955877
Зочин · 4 цагийн өмнө
ANUSDI80955877SEXSY BOOL BLNO80955877