З.Энхболд: MCS-ээс Ухаа худгийг авах гэлээ гэж жагсаал хийвэл хэн ч ирэхгүй. Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаг хэрэглээг хөндөх нь илүү амар
3 цагийн өмнө
УИХ-ын дарга асан З.Энхболд "Баялгийн сан"-гийн хууль болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын дарга асан З.Энхболд: Энэ номоос болж ерөнхий сайд руу дайрч эхэлсэн. Ухаа худагтай холбоотой архивын материалыг Хууль зүйн сайд О.Алтангэрэл энэ сарын 04-ны өдөр пост хийсэн. Би бас өөрийнхөө пэйж дээр тавьсан. Энэ номыг монголчууд бүгдээрээ үзмээр юм байна. Яагаад гэвэл, хэдийгээр албан хэрэгцээнд гэж байгаа боловч энэ ном бол зөвхөн УИХ-ын гишүүдийн мэдэх ёстой зүйл биш. Бүх монголчууд мэднэ. Яагаад гэвэл бүгдийнх нь хувьцаа энэ компанид байгаа. Би үүнийг олон нийтийн хүртээл болгоё гэж бодсон юм.
I-р ботийн тал хэсэг нь 1930-аад оноос эхэлсэн архивын бичиг баримтуудын хуулбар байгаа. Нэг портер цаас гэдэг чинь энэ.
Гарчгуудыг нь харвал, -Стратегийн орд болох тухай төр засгийн шийдвэрүүд -Буцаан авахтай холбоотой хэсэг
-УИХ-аар хэлэлцүүлээгүй баримтууд
-Энержи Ресурс компанийн санхүүгийн баримтууд
Энэ 2 боть номонд одоогийн засгийн газар Л.Оюун-Эрдэнэ юм уу О.Алтангэрэл сайдын нэг ч үнэлгээ дүгнэлт байхгүй. Тэр 2 нөхөр асуудлаа их хуралд оруулах гээд гишүүдийг мэдээллээр хангаж өгч байгаа юм байна.
Талбай дээр болж байгаа жагсаал анх удаа болж байгаа юм биш. О.Алтангэрэл сайд энэ номын тухай бүтэнсайн өдөр постлоод л энэ ном 3 дахь өдөр нь гишүүдийн гарт очоод л 4 дэх өдрөөс нь энэ дайралт эхэлсэн.
20 гарсан хүүхэд байсан, хууль зүйн хувьд эцэг эхээсээ тасраад өөрийн орлоготой болоод, тэр хүүхдийн орлого зарлага монголчуудын санаа зовоод, засгийн газрыг унагаахад хүргэх юм биш. Тэр бол шалтаг.
Жинхэнэ шалтгаан нь энэ 2 номыг гишүүдэд хүрээд, гишүүд үүнийг уншиж үзээд, гишүүд дотор хэдэн арван MCS-ээс сонгуулийн хандив авсан нөхдүүд байгаа. Тэр хэд нь буцаад MCS руугаа ярьсан юм шиг байгаа юм. Энэ номыг уншаад яах аргагүй Ухаа худгийг улсад ав гэдгийг кнопдох нь ээ. Яах аргагүй улсынх байсан байна. Яах аргагүй үнэ төлбөргүйгээр өөрт чинь оччихсон юм байна. Би бол кнопдож чадахгүй гэхээр MCS-ийнхэн ийм зүйл бодож олж байна.
УИХ руу оруулахгүй байхын тулд засаг унагах нь зүйтэй юм байна. Засаг Ухаа худгийг авах гэлээ гэж жагсаал хийвэл хэн ч ирэхгүй. Тэгэхээр ерөнхий сайдын хүү, бэр болох гэж байгаа тэр хүмүүсийн тансаг хэрэглээгээр хөндөх нь амар. Жинхэнэ шалтгаан нь О.Алтангэрэл сайдын тараасан 2 ном болоод хувирчихлаа.
2015 оны 4-р сард 5 толгойг би MCS Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Шинхуад өгөөгүй. 2015 оны 1 сараас 2016 оны сонгуулийг дуустал 2 жилийн турш гацаагч З.Энхболд огцор гээд сар болгон байна уу 7 хоног бүр жагсаал болдог байсан. Янз бүрийн гүтгэлгээр. УИХ-ын даргыг огцруулахад хэцүү л дээ. 40 гишүүн надтай нийлж, гарын үсгээ зурчихсан байсан.
Тэр үеийн УИХ баялгийнхаа төлөө байсан. Тэр үеийн засгийн газар, ерөнхийлөгч 2 баялгийнхаа эсрэг буюу MCS-д өгөх талд байсан. Одоо байр нь солигдоод засгийн газар, хууль зүйн сайд, ерөнхий сайд нар Ухаа худгаа буцааж улсад авах гээд байдаг. Улсад авах үндэслэлээ гишүүдэд тараахаар Ухаа худгаа хураалгах гэж байгаа нөхөр зүгээр сууж болохгүй. Ямар ч амьтан хатгахаар атирна. Ерөнхий сайд огцроод, Хууль зүйн сайд гишүүн болоод хувирчих юм бол Ухаа худгийг оруулах хүнгүй болчих гээд байгаа. Асуудал нь ч ингээд зогсоно гэсэн үг.
УИХ-ын талаас илүү гишүүд нь MCS-ээс хандив авсан. Кнопдохоор хэцүү. Дахиж сонгогдохгүй. Тэгэхээр цорын ганц арга нь энийг оруулахгүй байх. Оруулахгүй байхын тулд засгийг унагах. Манай үед Ухаа худаг, тавантолгой, бүх толгойг бүтнээр нь өгөөгүйн төлөө 2 жил муулсаар байгаад АН-ыг сонгуульд ялагдуулах нэг үндэс болсон. АН-ын нэг хэсэг баялгаа хулгайчуудад өгье, нөгөө хэсэг нь өгөхгүй гээд. Сонгогчдын өмнө очихдоо АН хоёр хуваагдаад очсон.
Ганц Л.Оюун-Эрдэнийг сонгож аваад нүдээд байгаагийн шалтгаан бол Ухаа худаг, өөр юу ч биш. Бусад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, 126 гишүүний хүүхдүүдийн юу хийж яваагаар нүдвэл яадаг юм. Засаг огцорвол дараагийн төр засаг энэ асуудлыг зүгээр л мартчихна.
Ухаа худаг 2008 онд хувьчлагдаж одоо хүртэл ухаад байхад орлого олоод л байна. Энэ асуудлыг Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёроос өөр хүн хөндөхгүй байгаа биз. Сая болсон сонгуулиас эхлээд. Тэгэхээр бусад нь бүгдээрээ MCS-ийн талынхан гэсэн үг. Одоо дахиж баялгийн сангаа арвижуулах засаг гарахгүй. Төгрөг нуурыг ярьж байгаа Н.Учрал гээд дараагийн ерөнхий сайд болохоор нэр нь яригдаж байгаа хүмүүс бүгд хийхгүй гэдэг нь ойлгомжтой байна.
Би Л.Оюун-Эрдэнийг хүүхдээ зөв эрхлүүлсэн гэж хэзээ ч яриагүй. Тэр бол угаасаа буруу. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хүүхдийг шалгаж байгаа бол бүх сайд нарын хүүхдийг шалгачих. Зүгээр л гараад ирнэ.
Монголчууд бүгдээрээ баян болох ёстой, ганц Ж.Оджаргал Ухаа худгийг аргалж аваад, цаашид дуустал нь аргалаад явах гээд байна. 10 жилийн өмнө АН-ын дарга УИХ-ын дарга байхдаа сонгуульд орсон. Тэр үед хүмүүс том төслөө явуулаагүй З.Энхболд буруутай юм байна гэж бодсон. Суртал ухаалагт 2 жилийн турш MCS хэчнээн зуун тэрбум төгрөг зарцуулсан юм.
Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр том төслөө явуулах ёстой, том төсөл явуулна гэдэг хөшигний цаана тавантолгойгоо бүгдийг нь үнэгүй өгөх гээд байсан.
Би тавантолгойг үнэгүй авах гэж байна, тэд нар үнэгүй авч хулгай хийх гэж байна гэж ярьсан ч миний ярьсан яриа сонсогдохгүй бүх хүмүүс MCS-ээс мөнгө аваад том төсөл явуулах ёстой гэж ярьж байсан 10 жилийн өмнөхтэй яг адилхан байна.
Тухайн үедээ том төслөө явуулаагүй буруу гэж хүмүүс бодсон. Бас л зөв бодол.
Гэхдээ үүнийг энэ 10 жилийн дотор хүмүүс ойлгосон. Яагаад гэхээр өөрийнх нь данс руу мөнгө ороод, ногдол ашиг ороод бодитой болоод байна.
Энэ асуудлаар дараагийн ерөнхий сайд нарт сануулга өгөх гэж байна. 2028 оны сонгууль хүртэл хэдэн ерөнхий сайд солигдохыг мэдэхгүй. Номоо уншаад зөв талд кнопоо дараад засаг нь үргэлжлээд явж болно. MCS-ээс хандивт авсан олон зуун тэрбум төгрөгөө бодоод кнопоо дарж болно. Тэгвэл УИХ тарсан нь дээр л дээ.
Баялагийн сангаа авч чадна гэж бүгдээрээ ярьсан. Баялагийн сан гэж даллагын сав шиг том уут бий болгочихлоо. Тэр дотроо хулгайд алдсан юмнуудаа хийх гээд хамгийн эхний хийх юм нь Ухаа худаг. Даллагын сав руу Ухаа худаг яг орох гэж байхад гацаачихлаа.
Уг нь Ухаа худаг нь орчихвол жилийн хэчнээн ч тэрбум төгрөг орохыг мэдэхгүй. Хэчнээн ч иргэдэд хуваарилагдахыг мэдэхгүй. Лав л бидний мэддэг тооноос хамаагүй их мөнгө орно.
Зочин · 2 цагийн өмнө
DYRN SERELN DYRTAI JARGAAJ80955877
Doshinnis · 2 цагийн өмнө
Unen shuu.
Зочин · 2 цагийн өмнө
Mash zuv heljee.
Зочин · 3 цагийн өмнө
XALYYXN SEKSYG DEWSGER BOLN80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA SHAAX ERD80955877SEKSYGEER
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN UILCHLN XUSSEN VNZAAR 80955877TAGN
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER VANXANDI BOOWN LAW TAALAMJTAI80955877XXNO