“…Шаргын говиор дүнгэнэх ялаа…” гэхээр залуучуудын аманд энэ дуу шууд орж ирнэ. үүнтэй адил Ерөнхий сайдын “Ялаа” хэн бэ гэсэн бодол хэн хүний толгойд эргэлдэж байна. Тэрээр хэнийг “Ялаа” гэж хэлэв. Жагсагчдын хувьд энэхүү “Ялаа” гэдэг үг эрчийг нь улам нэмсэн. Ерөнхий сайд ард түмнээ, залуучуудаа “Ялаа” гэж хэллээ гэж шүүмжилж, үүгээр нь улс төр хийж “Огцрох амархан” жагсаалыг дүнгэнүүлсэн.

Гэвч Ерөнхий сайдын хэлсэн “Ялаа” нь ард түмэн бид биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэдийнэ гадарласан байсан. Тоймчдын хэлж байгаагаар Ерөнхий сайдын онцлон хэлсэн “Ялаа” яг үнэндээ ялаа шиг жижиг биш, харин эсрэгээрээ хүчтэй, түүнд ялаа шиг ядаргаатай санагдсан хүн байж таарах нь. Яагаад тоймчид, учир мэдэх хүмүүс хүчтэй ялаа гэж онцлоод байгааг ойлгох нь чухал байна. Угтаа Ерөнхий сайдын хувьд аливаа асуудлаар хэн нэгнийг шүүмжлэхдээ хэнийг ч овог нэр, албан тушаал, юутай хийтэйгээр нь дуудаад шууд хэлчихдэг онцлогтой.

Хүний нэр хэлэхээс айсан удаа энэ хүнд лав байхгүйг өнгөрсөн найман жилийн хугацаанд бид тодорхой харсан. Нүүрс, хөгжлийн банк, ЖДү, Боловсролын зээлийн сан гэх мэт нийгэмд шуугьсан хэрэг бүрт тэрээр өмнө нь болоод одоо өндөр албан тушаал хашиж байгаа хэнийг ч нэр устай нь олны нүдэн дээр шулуухан хэлчихсэн хүн. Нэр хэлэхдээ тэрээр хэнээс ч айгаагүй. Гэтэл энэ удаад тэр жаахан битүү юм хэлчихлээ. Найман жил зоригтойгоор хэнийг ч ил тод хэлж, шүүмжилдэг байсан хүнд хэлэхээс зүрхшээдэг, нэрийг нь шууд хэлэхээс бага зэрэг болгоомжилдог хүн бас байсан байх нь. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэн “Ялаа” гэдэг үг хэн нэгнийг авгайлсан дуудлага болж таарна. хэн нэгнийг нэрээр нь дуудахаас зүрхшээх, мөн хүндэтгэж явдаг, өөрөөсөө ах зах хүнээ төлөөний нэрээр дуудахыг авгайлах гэж байгаа. Ерөнхий сайдын хувьд улстөрч хүн

Энэ утгаараа түүнээс улс төрийн болоод хүнийхээ хувьд Ерөнхий сайдаас ах зах хүн болж таарна байх гэж тоймчид үзэж байгаа юм. Тэр “Ялаа” нь…ингээд логик агуулгаар нь дүгнээд үзвэл нэгдүгээрт, Ерөнхий сайд тэр “Ялаа” гуайгаас айдаг, хүндэтгэдэг атлаа түүнд ялаа шиг ядаргаатай санагдаж эхэлсэн хүн байх нь. Ерөнхий сайд угтаа Монгол төрийн гурван өндөрлөгийн нэг буюу албан тушаалын эрэмбэ, эрх мэдлээрээ Монголдоо гуравт орох хүн. Түүний дээр хоёрхон хүн байгаа гэсэн үг. эрэмбээр нь авч үзвэл дөрөв, тав…гээд хэнийг ч Ерөнхий сайд нэрээр нь хэлэхээс зүрхшээхгүй байх

Харин өөрөөсөө дээшээ байгаа албан тушаалтнуудаас эмээж, болгоомжилж байж мэдэх юм.

Энэ утгаараа ч дүгнэсэн Ерөнхий сайдын “Ялаа” албан тушаал, эрх мэдлийнхээ эрэмбээр нэг, хоёрт л орох хүмүүс байх нь. Шаргын говиор дүнгэнэх ялаа…гэж дуулдаг шиг Ерөнхий сайд “Ялаа”-ныхаа дүнгэнэлтийг толгойноосоо авч хаяж чадах нь уу. Бас хэнийг “ялаа” гэж хэлснээ зарлах уу. Мэдээж үүнийг цаг хугацаа л харуулах байх.

Э.МӨНХТҮВШИН