Хүний амины үнэтэй хүрэн сандал юм уу?
12 цагийн өмнө
Үгүй нээрээ, энэ хүнийг эрүүл гэхэд эргэлзэхэд хүрч байна шүү. 2000 жилийн настай төрт улсын түүхэнд, өнөө бидний цаг үед ийм шившиг тохиодог л юм байна. 12 саяын цүнх, 20 саяын бэлэг, цагийн 3000 долларын түрээсийн нисдэг тэрэг, тэрбумын машин...хамаарал бүхий хүнийхээ буюу гэр бүлийнхээ хөрөнгө орлогыг нотлоод тайлбарлаад өгөөч ээ л гэсэн юм. Орлогоо нотолж чадахгүй бол огцрох амархан гэдэг чинь маш энгийн шаардлага шүү дээ.
Гэтэл яав? Талбай дээр залуус хагас сар тайван жагсаж байна, энэ маань үхэхдээ үхэр буугаа гэгчээр өөрийн байгуулсан Засгаар барьцаалаад хэвтчихсэн шүү дээ. "Хамтарсан Засгийн газар ажиллахгүй гэвэл би огцоръё ооо" гэж хэлээд хот хөдөөний 260 хүн чирэгдүүлээд, үүрийн 04 цаг хүртэл хуралдуулаад, эрх баригч намаар АН-д хариуцлага тооцуулаад хаядаг юм байна. За бүр энэ үгийг нь сонссон, хуралдсан 260 хүний 520 чихийг яах уу, огтлоод хаях уу?
Тэгснээ өглөө нь гүйж гараад, Эдийн засгийн зөвлөлдөө үүрэг болгоод, түлш шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмүүлчихлээ. Ёстой нөгөө хорлон сүйтгэгч гэдэг чинь энэ шүү дээ. Орлогоо нотлоод болох байтал хамтарсан Засгаа түлхлээ, тэртэй тэргүй сөхөрсөн эдийн засгаа элэгдлээ, ер нь бол дараагийн Ерөнхий сайдын сандлын хөлийг л хуга татаад байгаа юм. Улсаар нь ялаа болголоо, уйлахаараа айлгалаа.
Үндэсний бүх компаниа хардлаа, үүр ноохой болгоны хаалгыг балбалаа. Жагссан болгоныг алуурчин хүчирхийлэгч болголоо, жавхаатай болгоныг сандлыг минь салгаж авах гээд байна гэж гөрдлөө, бид яасан юм, бид ямар тэрбумын машин унаад, нисдэг тэрэг түрээсэлчихсэн юм уу?
За сүүлдээ урд хөршийн хэвлэлээр ухаан заалгах гэж үзлээ, хоёр ч удаа сөрөг жагсаал гаргалаа. Одоо зүгээр сошиалаар дүүрэн энэ хүний ядруухан онигоо. Цахим санал хураалтыг гацаалаа, Ерөнхийлөгчийг засаглалын асуудлаар гүтгэлээ, хэдэн муу сайдыгаа хэдгэнэ шиг ээрүүлдээд, энд тэнд элдвийн яриа өгүүллээ, мега төслүүдээр айлгалаа. Энэ хүн л байхгүй бол эгэл Монгол сөхрөөд, сөнөөд, дэлхийгээс арчигдлаа л гэж байна. Тэгдэг ч үгүй юм байх аа.
Олон ч удирдагчийн нүүр үзлээ, алдаа оноог нь зуун зуунаар тууллаа, амьдралаа үүрээд, агуу голомтоо түшээд оршсоор ирлээ. Арай ч ингэж шившиг болтлоо ширээнээс зүүгддэг хүн харсангүй. Тэгээд бодлоо, энэ хүний сэтгэц анхнаасаа эрүүл байсан уу гэж асуухад хүрлээ. Өөрийн нэртэй нүүр хуудсаа хүртэл худалдаж авсан байдаг юм билээ, төгссөн гэх сургуулийнхаа тэр оны монтаж цомогт зураг нь байдаггүй юм билээ, хоолны хордлого нь хөлөндөө үсэрхийлдэг гэнэлээ, энэ үгийг би хэлээгүй шүү, бид 3.4 саяулаа сонссон доо. Одоо болсон чинь орлогоо нотлоотхооч ээ гэсэн чинь орон улсаа хөмрөөд, төв талбай дээрээ түмнийхээ цусыг үзье л гээд үхэн зүүгдээд явах юм.
Алалцвал алалцъя уралцвал уралцъя гэдэг жүжиг тавьж, ард түмний айдсаар тоглох гэж оролдлоо. Хүний амины үнэтэй хүрэн сандал уу? Уг нь одоо 45-хан настай, нэг буугаад, нэлээн тунгаагаад, тулхтай зүтгэхэд тун чиг боломжийн улстөрч болчихмоор хүү байсан юмсан, ухаан санаанд нь хөгшин ухна хөгнөдөө тээглэж унаад үхчихнэ гэж байх уу? Эсвэл анхнаасаа эрүүл бус хүнд улсаараа автаад, урдаа тээглүүр болгочихов уу?
Хөрснөөсөө нэгэнт тасраад, хөхрөгчид дүүлж, хөлөө мэдрэхээ болино гэдэг чинь нэг төрлийн сэтгэцийн өвчин юм байна. Даруй буулгаж авахгүй бол нийгэм даяар чимээгүй хүчирхийлэл үйлдэнэ шүү дээ. Нэг нэвтрүүлгийг 18 телевизээр зэрэг цацаж, хүчээр үзүүлнэ гэдэг чинь өөрөө хүчирхийлэл, ер нь бол даварсаар даварсаар дарангуйлагч болчихсон нөхөр ажээ.
Одоо л гэхэд биднийг улсаар нь хүчирхийлээд, орлого нотлох асуудлаа төрийн хэрэг болгоод, түмнээ хагалаад, намуудыг нанчилдуулаад, гишүүдийг гэлбэлзүүлээд, төрсөн биеэ ч танихгүй болтлоо тамшаалаад гүйж явна. Татвар түүхэнд байхгүй өслөө, энэ хүний захиран зарцуулсан бүх төсөв өмнөх 31 Ерөнхий сайдын бүгдийнх нь бүх төсвөөс хэд дахин илүү гарлаа. Ээ бурхан минь, хүний мууг нэг хоногийн өмнө ч гэсэн таниж авсандаа таларх гэдэг юм билээ, энэ хүний мууг ингэж нэг нийтээрээ мэдэж, нийгмээрээ таньсан нь Монголын заяа юм даа.
Хагас сар төртэй ч биш, төргүй ч биш, засагтай ч биш, засаггүй ч биш байлаа. Тэр хэдэн хүүхэд хагас сар талбай дээр бороо салхинд хатлаа. Тэмцэл нь хэлмэгдэл болоо. Монгол төрийн залгамж халаа энэ хүнээр дуусах гээд байна гэхээр эргэхээ больсон дэлхий юү, тоолохоо больсон цаг хугацаа юу?
Ганц хүнтэй хамт төгсөх гээд байна гэхээр галавын настай Монгол минь ямар жижигхэн болоо вэ, ямар жижигхэн болгочихсон юм бэээ? Одоо болно ооо, орчлон хорвоо уудам, цаашаа алхмаар байна, ямар гээч нойтон хамуутай нүүр тулж, нүүдлийн зам дээр нүгэлтэй их хэрэлдэнэ вэээ? Яаж муудсан ч эргэж уулзах орон зай заавал үлдээдэг нь хүний ёс юм, энэ маань тэр орон зайгаа тэврээд унах нь ээээ, хорвооо....
зохиолч, яруу найрагч Р.Эмүжин
Зочин · 9 цагийн өмнө
DYRN XUSEMJLEED SHAALGI80955877
zochin · 9 цагийн өмнө
Хүн чанараа гэж унасан хойно нь дэвслэх ч тийм ч ухаантай хүний шинж биш дээ. Тийм л их мэдэж байсан юм бол эрт хэлж байхгүй дээ...
Зочин · 10 цагийн өмнө
VANXANI AJIL XN80955877TAALLAARA
ZOCHIN · 11 цагийн өмнө
us n urt gedeg chini argagui l unen ymdaa.....AVILGAL AVSAN YM BOLOV UUESVEL GORIDOOD BGAA YMUU...MSC IIN DOODOH...
Зочин · 11 цагийн өмнө
SADAR XUCHINDI80955877
иргэн · 12 цагийн өмнө
Яаж ингэж агуу үнэнийг бичиж чадаж байнаа,аргагүй зохиолч яруу найрагч хүн юмдаа.
Зочин · 12 цагийн өмнө
UILCHLN SERELN SEKSDMEER80955877
Зочин · 12 цагийн өмнө
DYYDLGR80955877VANXANDX XUSSEN VNZAAR
Зочин · 12 цагийн өмнө
SEXSYGR NAADGCH TSAGN UILCHLI80955877XUSNEER
Зочин · 12 цагийн өмнө
ANUSN80955877