С.Баярбилэг: Хүний амь нас хохирсон хэрэгт 15-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна
өчигдѳр
Өсвөр насны хүүхдүүд хүний амь нас хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "2025 оны тавдугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн ... тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч, хэргийн газарт шуурхай очиж ажиллалаа. Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17 насны гурван иргэнийг холбогдуулан шалгаж байна.
Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр шүүх шинжилгээний байгууллагад холбогдох тогтоолыг хүргүүлсэн. Дүгнэлт хараахан гараагүй. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслээд нас барсан шалтгаан тодорхой болно. Шалгалтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.
Тухайн амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Дээрх шарх нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэдий хугацаанд биедээ авсан, дээрх шарх нь амь хохирох шалтгаан мөн үү гэдэг нь шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно" гэв.
Түүнчлэн тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад тал бүрээс нь аливаа асуудлыг бүрэн бодитой нотлох үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шалгалтын явцад эдгээр гурван иргэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүхээс Эрүүгийн хуульд заасан 10.1 дүгээр зүйл, дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалтай гэдгийг харж шийдэх байх" гэлээ.
Зочин · 22 цагийн өмнө
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Зочин · өчигдѳр
TANILTSI80955877
Зочин · өчигдѳр
бидний өсгөж хүмүүжүүлсэн 30 жилийн хүүхдүүд ийм муухай хэрцгий болсон гэж үү
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877VANXANI SEXSEER ZYGAATSI
Зочин · өчигдѳр
BOOW XUSMEER XXN DOLOONO80955877