Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН асуултыг гишүүдийн өмнө тавьж жонхууруулсан байна
өчигдѳр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх тухай албан бичгийг УИХ-д оруулаад байгаа. Ирэх Даваа гарагаас хэлэлцэж эхлэх энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын(гишүүдийн) өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэг. УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу? гэх асуулт. Тодруулбал, баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна уу гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн байх бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй байна.
Хоёр. “Хамтарсан Засгийн газар”-ын бодлогыг дэмжиж байна уу гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй байх бөгөөд УИХ-д олонхын суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан “Монгол улсын Засгийн газар” гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхыг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.
Гурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн. Ийм ГУРВАН асуултад УИХ НЭГ хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв" гэсэн байна.
Зочин · 8 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 10 цагийн өмнө
та хэд авч хэлэлцээд л дүн тавь итгэл үзүүлэхгүй гэвэл дараагийн ерөнхий сайдыг түргэн тавиамаар байна шүү Амарсайханыг дэмжинэ
Зочин · 15 цагийн өмнө
Энхбаяр Монгол улс, улсын ирээдүй, хөгжил, иргэдийн эсрэг хулгайч луйварчин тонуулчин олигархи нарын талд байр суурьтай байгаа нь илт харагдаж байгаа Киноны дүр Молом занги харагдаад байдаг юм
Зочин · 22 цагийн өмнө
XALYYXN SEKSDI80955877
Зочин · өчигдѳр
ZYGAATSMAAR SHAALGYYLN80955877TSAGN ANUSN
Зочин · өчигдѳр
VANXANI UILCHLGEEG SEKSDEED80955877XUCHINDI
Зочин · өчигдѳр
BOOW XXOJ GOE DYR BYLAAM BOOWN DOLOONO