Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аж.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт "0.00" дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өчидрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил,

- Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

- Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам

- МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт 

- Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл.

Олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8,6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор тогтсон байна.

Х.Даваа

 

 

Нийслэлийн 4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ

Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт "0.00" дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил үүнд хамаарна.

- Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

- Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам

- МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт 

- Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл.

Олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8,6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор тогтлоо.

- See more at: http://zasag.mn/news/view/6202#sthash.2WgNKnJJ.dpuf