Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг өнөөдөр 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан тус байнгын хороонд 25 гишүүн харьяалагддаг. Эдгээр гишүүний 10 нь Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд байна.

Мөн Л.Оюун-Эрдэнээс гадна парламентад суудалтай дөрвөн намын дарга нар болох Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр, Б.Батбаатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тус байнгын хорооны гишүүн.

Намын бүлгээр авч үзвэл, МАН-ын 13, АН-ын 8, ХҮН-ын 2, Үндэсний эвслийн 1, Иргэний Зориг Ногоон Намын 1 гишүүн харьяалагддаг. 

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг шүүмжилдэг АН-ын гишүүн Ж.Баярмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд