“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?
өчигдѳр
Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, уржигдраас өчигдөрт шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов. Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгч хийгээд Ерөнхийлөгчийн институцын талаар хэд хэдэн удаа дурдсан юм.
Тэрээр “…Ерөнхийлөгч надад ах хүний хувиар зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан нь янз бүрийн хардалтууд дагуулсан байх”, “…Ерөнхийлөгч олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх шаардлага тавьж байна гэж хэлсэн”, “…Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон.
Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна. Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл Засгийн газар бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ Засгийн газрыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Тэнд зориуд мэдээлэл өгдөг янз бүрийн хүмүүс, зохион байгуулдаг тусгай албад байна” гэсэн юм. Түүнийг ингэж ярьсных нь дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд орж ирсэн нь чухам л “цочир сонин” явдал болов. Тэрээр орж ирээд “…Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Та бүхэн мэдэж байгаа.
Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг бэлтгэж, хүмүүжүүлж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй.
Зарчмын асуудал дээр хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь эхлээд “…Зарчимтай байгаарай” гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. …Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа, “…Ард түмнээ сонсооч” гэж. Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй. Ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг Төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Эцэст нь, би ард түмнийхээ талд байгаа шүү гэдгээ хэлье.
Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. “…Энэ Засгийн газар яагаад тарсан бэ” гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай” гэсэн юм.
Үүний дараа гишүүд үг хэлж дууссаны ард Л.Оюун-Эрдэнэ “…Цаашид хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж гүйцэтгэх засаглал ойлгомжтой болно. Парламентын хяналт тэнцэл болон бусад асуудал ч үүн дээр зангилагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй, ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөнө. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх тал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэнд талархалтай байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал хамтдаа манлайлж ажиллая. Ийм асуудалд нэр холбогдсондоо би уучлал хүсье. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байгаа. Энэ ч цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байна. Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж үзсэн юм. Цаашдаа ч олон асуудлыг шалтгаан холбоо, хөшигний ард өрнөж байгаа зүйл ил тод байгаасай гэж хүссэн. Үзэл бодлын талцалтай холбоотой асуудал үүсгэсэн бол хүлцэл өчье. Түүнээс илүү, нээлттэй ярилцах нь үнэт зүйл болж парламентын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өөрийнхөө л үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт та бүгдийн онцгой бүрэн эрхийн асуудал. Миний хувьд албан тушаалд үлдэх, ямар нэг аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах зорилго өвөрлөөгүйг хариуцлагатай хэлье.
Олон талаас дүгнэн хэлэлцэх нь дараа дараагийн цаг хугацаанд хэрэгтэй болов уу гэж үзсэн. Энэ миний идеологи. Санал бол та бүгдийнх” гэсэн. Улмаар санал хураалтын дүн “…Түүнд итгэл үзүүлэхгүй” гэж гарсны дараа “……”Миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. …Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг” гэв. Ийм л зүйлүүд болж өнгөрөв. Ер нь бол, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын талаар олныг нурших шаардлагагүй биз. Тэд хэр хугацааны ямар холбоо сүлбээтэйг бүгд мэднэ. Тэд дарга цэрэг, журмын нөхөд, ах дүүсийн харилцаатай. Төр хийгээд намд ажиллахдаа нэг нь нөгөөгөө дагаж өссөн түүхтэй. Ердөө гуравхан сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, сэтгүүлчийн “…Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу” гэхэд “…За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд ҮАБЗ-ийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ.
Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий.
Гэхдээ мэдээж цаг нь болохоор” гэж байсан юм. Гэвч, уржигдар шөнийн УИХ-ын чуулган дээр байдал өөр болсон нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “…Огцор”, гишүүдэд “…Огцруулсан нь зөв шүү” гэдэг ойлголт өгөөд гарах шиг болсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулав. Харин МАН-ынхан өчигдрийн байдлаар “…Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ” гэдгээ хараахан тогтож чадаагүй байв. Тус намын Бага хурал маргааш болж, Ерөнхий сайдыг тодруулах товтой байна. Гэхдээ, энэ бүхний ард бас нэг том асуудал бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр бол олон жилийн “ах дүүс”-ийн харилцаатай улстөрчид юм. Нэг үгээр хэлбэл, “…Улс төрд мөнхийн дайсан, эсвэл мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээсэн У.Черчиллийн үгэнд ч хамаарахааргүй харилцаа энэ хоёр эрхмийн дунд байсан.
Товчхондоо, улс төрд, амьдралд бие биеийнхээ өгсөх уруудахын шат, өндрөөс үсэрч унасан ч хоёр биедээ шүхэр нь болохоор л хүмүүс, уг нь. Гэтэл, “ах дүү хоёр” ам сөрөөд зам салав уу. Юу болчихов, ер нь, юунаас болов?
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 11 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 20 цагийн өмнө
SAWI80955877
Монгол · 21 цагийн өмнө
Хүрэлсүхийн хэлсэн үгнээс бас их хурал дээр яаран орж ирж байгаа байдал, үг хэлэх үедээ гаргаж байгаа биеийн хүлэмж, царай зүүнээс харахад тэр би эрх мэдлүүд ерөнхий сайдад өгсөн тэр миний үгэнд орохгүй байна гэх цаад санаа утга агуулга байсан, ерөнхий сайд болохоор ерөнхийлөгч ба АН намын хооронд хавчуулагдаад хэцүү байх шиг байсан бололтой
Зочин · өчигдѳр
2ERTEI SEXSDI80955877
Зочин · өчигдѳр
DYRN JARGAAN80955877
ZOCHIN · өчигдѳр
OYUN ERDENIIG DAHIJ ERUNHIILUGCH BOLOHIIN TULD SHAHAAD DIILEHGUIGEE MEDEED JINHENE CHANAR AA GARGAHGUI YU.HURELSUH BOL HUN HOGSHUUDEE...HUDLAA DUR ESGEDEG...ZALUUCHUUDAA DEMJIJ GENE EE..HUTCVAA...AVILGACHIDAASAA AVILGALAA L GORIDOJ BHGUI YU...MSC ,BOLON BUSADAAS...ICHIH NUUREE ELGENDEE NAASAN .....HOG
Зочин · өчигдѳр
Огцоруулаад ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшдэг Хүрэлсүхийн драма бнашдээ
Зочин · өчигдѳр
TSAGN MERGJLN SHAAX SEXSEEF80955877
Зочин · өчигдѳр
төрийн ажил ер нь хэцүү дээ цаг хугацаа өнгөрөхд гомдол тайлагдна Энхболд сайдыг яаж явууллаа одоо бараг их сайн хүн байсан юм шиг бичээд байгаа биз дэ
Зочин · өчигдѳр
SADARLI SEXSYGEER AXN DYRTAI BOOBN XXN80955877ANUSDI