Н.Учрал: Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
уржигдар
Засгийн газрын ээлжит 26 дугаар хурал өнөөдөр Төрийн ордонд болж, нийт 28 асуудлыг хэлэлцжээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдэг нь гэрээнд тодорхой заалтуудыг тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс олон төсөл урагшилсныг та бүхэн мэднэ. Мөн энэ Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрхзүйн реформ хийх зорилтууд дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 жил хүлээгдсэн Нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхээр хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааг эхлүүлсэн бол өнөөдөр Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд ЗГ-ын хуралдаанд танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан. Мөн Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлд эрхзүйн орчиг сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан. ХҮН намын дарга Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэдээллүүдийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг байгуулсантай холбоотой Хуульзүй дотоод хэргийн сайд Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. Мөн Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах ил тод байлгах чиглэлээр ажилласан. Жишээ нь, төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компаниуд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө 1400, 1500 хүнтэй атал хувийн компаниуд 200 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад байхад бүтээмж нь яагаад хувийн хэвшилд өндөр байна вэ. Энэ агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчилснөөр захиргаадалтын аргыг өөрчилж компани бүрт ТУЗ байгуулах ажлыг шат дараатай хийгдэж байгаа. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Зам тээврийн яаманд хоёр төмөр зам нээгдсэнээр орон тооны хувьд багасаж бүтээмж нэмэгдэж байгаа.
Боловсролын салбарт гарсан шийдвэрүүдийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боловролын дэмжих жилийн хүрээнд багшийн чадавхийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд нааштай шийдвэрүүд гарлаа. 2030 он гэхэд 80 мянган сургуулийн насны хүүхэд нэмэгдэх тооцоо бий. Үүнд бэлтгэж 108 сургууль 95 цэцэрлэгийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнийг 2 жилийн хугацаанд 2026_ 2024 онуудад төсвүүдэд суутгахаар шийдвэрлэлээ. Мөн нийслэлд байгуулах сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Мөн Олон улсын инженерийн их сургуулийг Хүннү хотхонд байгуулах, ШУТИС-ийн харьяа сургуулийг Өвөрмонголын аж үйлдвэрийн сургуультай хамтарсан сургуулийг байгулах Засгийн газрын тогтоол гарлаа. ингэснээр жилд 3000 иженерийг бэлтгэх боломж бүрдэнэ.
Зочин · 19 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SEXSDI80955877
Зочин · өчигдѳр
энэ УЧРАЛ сайд зандаахүүгийн энхболдын хэлдгээр бол дахин кабинетад орохгүй болов уу