МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна
өчигдѳр
Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэлгүй огцруулснаас тооцвол гурав хонож байна.
Гэхдээ, Ерөнхий сайд Байнгын хорооны хуралдаан дээр “...Гашуунсухайтын боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын нээлт болсон 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр хавьцаа дараагийн Ерөнхий сайд тодорхой болчихсон” гэсэн утгатай зүйл ярьсан. Түүгээр бол, одоо хууль номын дагуух процесс явна гэсэн үг. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны зургадугаар сарын 3-нд огцруулсан. Түүнээс хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж ажилд нь оруулах учиртай юм. Одоогоор, олон нийтийн сүлжээ, “ордон”-уудын тамхины цэг хавиар олон л Ерөнхий сайдын нэр дуулдаж яригдаж байна.
Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр байгаа юм.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл, шууд дэмжлэг авах магадлалыг харвал ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт боломж илүү харагдаж байгаа юм. Гэхдээ, сонголт тэднийг тойрох магадлалтай. Томилгооны дараах улс төр нь илүү хүндэрнэ. Мөн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын талаар намынхан нь арай өөрийг яриад эхэлсэн байна лээ. Товчхондоо, үгүй л болов уу даа. Харин, эдний дундаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын нэг “сонгогдох” магадлал өндөр яваа аж.
Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох юм бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга болно. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын дарга болохоор яригдаад Д.Амарбаясгалан нь дийлж байсан юм.
Тэгж тэгж нэг нь Ерөнхий сайд болж л таарна. Тэр нь, Ерөнхийлөгч хэнийг нь сонгохоос шалтгаална. Гэхдээ, бас нэг асуудал бий. Юу гэвэл, МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар Ерөнхий сайд болох хүн нь тус намын дарга байх ёстой. МАН-ын Үндсэн дүрмийн “МАН-ын дарга,түүний бүрэн эрх” хэмээх 24 дүгээр зүйлийн 24.3-т “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. Ерөнхий сайд болох хүнээ эхлээд намын даргаар сонгох учиртай дүрэм байгаа юм. Үүнийг дагах нь том ач холбогдолтой. Хамгийн гол нь, намын дарга бус хүн Ерөнхий сайд болчихвол засаг төр тогтворгүй болох магадлал хэдэн арав дахин нэмэгдэнэ. Энэ бол бодит үнэн.
Дээрээс нь, МАН-ын 2025 оны тавдугаар сарын 21-ний Бага хурлаас “…АН-ыг Засгийн газраас гаргаж, дангаараа Засгийн газрыг байгуулах тухай” тогтоолыг гаргасан. Үүнийг нь харахаар, АН гарахаар ХҮН нам үлдэх юм шиг, “…Дангаараа” гэхээр ХҮН нам байх ч юм шиг уншигдаад байгаа юм. Тэгэхээр, энэ намынхан дээрх салаа утгатай тогтоолынхоо учрыг олж, эцсийг нь шийдэх бас нэг том ажил гарч ирсэн. Нэгэнт, Засгийн газрын гадна үлдсэн АН “…Цаашид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэдгээ мэдэгдчихнэ лээ. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Хүчтэй сөрөг хүчин болно.
Гэхдээ, тус бүлэг, ер нь АН-ынхан дотроо томоохон хагаралтай болчихсон. Тэр утгаараа, АН-ынхан МАН-ыг, бас АН дотроо ч бүлэг фракцууддаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх нөхцөл үүссэн.
Ерөнхийдөө, шинэ Ерөнхий сайд улс төрийн ихээхэн хүнд замаар туучна. Сая Л.Оюун-Эрдэнийг буулгах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдсаныг бүгд харсан. Тэндээс харахаар, бараг л “…Хэр зэрэг зодуур даадаг вэ” гэдгээ урьтаж тооцож байж л энэ албан тушаалд тавигдмаар үйл явдал болж өнгөрлөө.
Манайхан муу юмандаа сайн, дараагийн унагаалт буулгалт, зодуур нүдүүр улам л хүнд хэцүү болно. Цаана нь Баялгийн сангаас эхлээд том төслүүд дурайтал хүлээж байна. Бас, улсын эдийн засаг дэлхийн савлагаанаас шууд хамааралтайгаар айхтар давлагаалчихаж мэдэхээр болоод удаж байна. Иймэрхүү, анхаарах ёстой асуудал нэлээд бий. Нөгөөтэйгүүр, Бага хурлаас зөвхөн Ерөнхий сайдыг сонгоод явуулах нь 2007 онд С.Баяр эхлээд Ерөнхий сайд болж, дараа нь намын дарга болсон шиг “стандарт бус” процесс болж хувирна. Түүнчлэн, энд Ерөнхий сайдаар томилогдох намын дарга нь “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол…” гэсэн тодорхойлолттой байдаг.
Энэ агуулгатай ноцолдчихвол Л.Оюун-Эрдэнийгээ хөдөлгөхөд хүндэрнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялсан уу, ялсан. Тэр үед нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байсан уу, байсан. Үгүйсгэж болохгүй үнэн юм. Гэвч 2025 оны зургадугаар сарын 3-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчихсан. Өөрөөр хэлбэл, нам нь сонгуулийн дүнгээр намын даргаа нэгэнт сонгоод Ерөнхий сайдаар томилуулсан.
Гэтэл УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг баталсан. Тэгэхээр одоо нэг гарц гаргалгаа олж таарна. Энэ үүрэг МАН-ын Бага хуралд тохоогдоно. Уг нь, намын даргыг сонгох нь Намын Их хурлын үүрэг байдаг.
МАН-ын Үндсэн дүрмийн “Намын Их хурал, түүний бүрэн эрх” хэмээх 17 дугаар зүйлийн 17.4-т “…Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд 17.4.3-т “…МАН-ын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах” гэсэн байдаг.
Угаасаа, тус намын ээлжит Их хурлынх нь хугацаа дөхсөн. Арай болоогүй ч Их хурлыг ээлжит бусаар зарлах боломжтой. “Намын ээлжит бус Их хурал” хэмээх 19 дүгээр зүйлийн 19.1-т “…Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна”, 19.2-т “…МАН-ын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана” гэсэн байдаг.
Гэвч, Намын Их хурал зарлах нь хувилбарыг сонгохгүй л болов уу. Бэлтгэл ажил нь нүсэр, Бага хурлыг бодвол олон санаа уралдана.
Ер нь бол, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн үйл явдлын үр дүн хаашаа ч эргэж мэдэх нигууртай. Тиймээс Бага хурлаараа шийдвэл чимээ анир багатай өнгөрнө.
Тэгээд ч, намын даргыг сонгох эрх Бага хуралд шилжих тухай ч Үндсэн дүрэмд нь заажээ. “Намын Бага хурал, түүний эрх, үүрэг” хэмээх 20 дугаар зүйлийн 20.3.5-д “…Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах”, 20.3.7-д “…Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэсэн байдаг. Энд “…Намын дарга орон гарвал” гэдгийг юу гэж үзэж, яаж хэрэглэх нь ихээхэн сонирхолтой.
Л.Оюун-Эрдэнэ өөрөө “гарах” өргөдөл өгөх үү. Эсвэл өмнөх Бага хурал шиг УИХ-ын тогтоолыг үндэслээд шийдчих үү. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүдийн шийдэх асуудал болж байгаа юм. Ер нь тэгээд, МАН-ынхан “...Үндсэн дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож байж, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулж л таарахаар байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SHAALGYYLI80955877
Зочин · өчигдѳр
ZYGAATSI80955877
Зочин · өчигдѳр
SERELN ODOON80955877SEKSDI
Зочин · өчигдѳр
SADARLMAAR80955877TAASHAALDI
Зочин · өчигдѳр
BOOB XXNO80955877