Айлын гэр шатаж нэг том хүн дөрвөн хүүхэд өртөн амиа алджээ
өчигдѳр
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт тус дүүргийн ОБГ-т хүлээн авсан байна.
Тодруулбал тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ. Түүнчлэн уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн аж.
Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээгээр, 2025 оны 06 дугаар сарын 04-өөс 06 сарын 05-нд шилжих шөнө 01 цаг 35 минутад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Айл шатаад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар иргэн Х-ийн 5 ханатай залгаж барисан 2 монгол гэр шатсаны улмаас 1 том хүн, бага насны 4 хүүхэд нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна. Гал гарсан болон иргэдийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр Шалгалтын ажиллагааг явуулж байна.
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877