Интерполоор эрэн сурвалжлагдаж буй БНСУ-ын иргэн манай улсад 9 жил хууль бусаар оршин суужээ
өчигдѳр
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөлтэй эдийн засгийн гэмт хэрэгт шалгагдаж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.
Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Зочин · өчигдѳр
TSAGN UILCHLGG80955877SEXSYGR DEWSGER BOLI80955877
Зочин · өчигдѳр
BOOWN XXN ANUSDN SEKSYGR VANAGLMR80955877