Баянзүрх дүүрэгт Улаанбурхан өвчний хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
14 цагийн өмнө
НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа: 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод Улаанбурхан өвчний батлагдан бүртгэгдсэн тохиолдол 4209 тохиолдолд тандалт хийн хариу арга хэмжээ авлаа.
Дүүргүүдээр нь судалгаа хийгээд үзэхэд хамгийн их тохиолдол БЗД-т илэрсэн байна. Нийт тохиолдлын 30 хувь буюу 1226 тохиолдол илэрчээ. Хан-Уул дүүрэгт 900 тохиолдол буюу 21 хувь, БГД-т 17 хувь буюу 708 тохиолдол илэрсэн. СХД-т нийт тохиолдлын 16 хувь буюу 666 тохиолдол илэрсэн. Чд-т 280 тохиолдол, СБД-т 270 тохиолдол, БНД-т 73, Налайх дүүрэгт 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Анх 2025 оны хоёрдугаар сарын 18-нд нийслэл Улаанбаатар хотод Улаанбурханы тохиолдол батлагдсан. Үүнээс хойш өдөрт 1-2 тохиолдол илрээд түүн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч байсан. Хөдлөл зүй хаана ихэссэн бэ гэхээр тавдугаар сарын 1-нээс эхлээд өдрийн тохиолдол 120, дараа нь тавдугаар сарын 25, 26-нд 265 тохиолдол нэг өдөрт илэрсэн. Энэ нь ямар тохиолдолд ихсээд байна гэхээр ерөнхий боловсролын сургууль дээр анги хамт олныг хамарсан үйл ажиллагаа, мөн дүүргүүдийг хамарсан өдөрлөгт оролцуулсан үйл ажиллагаа, нийслэлийг хамарсан үйл ажиллагааны дараа халдварын тохиолдол ихэссэн байна. Энэ дундаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүдээс дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдээс илрэх тохиолдол хөдлөл зүйн судалгаагаар илэрсэн. Нийт өвчилсөн хүүхдүүдийн 57 хувь нь эрэгтэй хүүхдүүд өвдсөн. 43 хувь эмэгтэй хүүхдүүд өвдсөн байна.
Вакцинд хамрагдсан байдлыг судлахад нийт өвчилсөн хүүхдүүдийн 15.2 хувь нь бүрэн тундаа хамрагдсан хүүхдүүд, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд 55.4 хувийг, нийт тундаа хамрагдаагүй буюу бүрэн тундаа хамрагдаагүй хүүхдүүд өвчилсөн хүүхдүүдийн 11 хувийг эзэлж байна. Дархлаажуулах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөлийн 13.3 хувийг эзэлсэн.