Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
20 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Монгол Улсын Ерөнхий сайдаар албан ёсоор үүрэгт ажлаа авсан бөгөөд өнөөдөр /2025.06.13/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих билээ.
Одоогоор түүний Засгийн газарт хэн, хэн сайдаар багтах нь албан мэдээлэл гараагүй байгаа ч улс төрийн хүрээнд тодорхой ярианууд яригдаад эхэлжээ.
Үүний нэг хувилбар нь МАН, ХҮН намын сайд нар Засагтаа үлдэж, Ардчилсан намын сайд нарын оронд шинэ сайд нарыг томилуулж, яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайдын орон тоо бий болгохоор яригдаж байгаа аж.
Яамгүй сайдуудад Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга зэрэг албан тушаал орж байгаа.
Тэгвэл дээрх сайдгүй яамдуудыг цөөлж, үлдсэн яам бүрийг дэд сайдын оронтой болгон наадмаас өмнө ажлуудыг цэгцлэхээр төлөвлөж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна.
Зочин · 15 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 18 цагийн өмнө
Монгол улс их хятад гүрний1 хотын дүүрэг шиг хүн амтай дүүрэгт олон яамгүй сайдгүй гэвэл бас нэг зураглал
Зочин · 20 цагийн өмнө
SEKSDN80955877