Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Г.Занданшатарын өмнө нь хашиж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын дараагийн нэр тун удахгүй тодрох учиртай. Тэгвэл энэ албан тушаалд өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөрийг томилсон байна. 

Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үеэс нь зөвлөхийг нь хийж,  хамтарч ажилласан. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.  Тэрбээр МАН-ын залуу боловсон хүчний нэг юм

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

 

1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,

2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,

2006-2009 онд FM-104 радиод захирал,

2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,

2011-2013 онд SEVEN телевизэд захирал,

2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

 

Улс төрд анх оруулсан хүн нь ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм.