Г.Занданшатар долоон сайдыг улирааж, найман сайдыг шинээр томилох ПРОГНОЗ
5 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж дууслаа. Уг хурлаар АН-аас бусад УИХ-д суудалтай нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг дахин томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь УИХ-д өргөн барина.
Харин 2025 оны төсвийн тодотголыг өргөн барих хүрээнд Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Шадар сайдаар, УИХ-ын гишүүн, ХҮН намын ЕНБДарга П.Ганзоригийг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулах аж.
Мөн Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Д.Батлутыг,
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг,
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аубакирыг,
Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг,
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг,
Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг,
ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг, Тэргүүн Шадар сайдаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учралыг тус тус томилно.
Харин Сангийн сайд Б.Жавхлан,
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар улиран ажиллахаар болжээ.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 5 цагийн өмнө
BOOWN TAALAMJTAI XXN ANUSDN80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEKSEER VAWALDGCH80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XOXOJ URN SHINEGENE AMSI VANXANDN