16 яамны 1,900 гаруй албан хаагчийг 20 хувиар цомхотгоно
3 цагийн өмнө
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар
- 2025 оны төсвийн тодотгол
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга С.Бямбацогт "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэн өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, данхар бүтцийг дарга нараасаа эхлэн цомхотгож, төрийн албыг цомхон, бүтээмжтэй байлгахад анхаарна. Технологийн дэвшлийг ашиглан бүтээмж өндөр, цомхон ажиллах боломжтой учраас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг дагалдуулж төсвийг үр ашигтай зарцуулах, төрийн албыг чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдэв.
Өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоогийн Засгийн газар 19 сайдтай ажиллана. Мөн Үндэсний хороодоос 30 орчмыг татан буулгах буюу үндсэндээ 50 хувь бууруулж байгаа. Яамдын бүтцийг цомхон, оновчтой байлгахын тулд орон тоог цөөлнө.
Яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар хүнд сурталтай, гарын үсэг үнэлдэг, шан харамж авах, авлига гэх мэтээр иргэдийг чирэгдүүлэх асуудал бий тул мэргэшсэн, хариуцлагатай болгохоор бүтцийг цөөлнө. Нийт 16 яаманд 1,900 гаруй байгааг 20 орчим хувиар бууруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниуд, яамдын харьяа агентлаг зэргээр шат шатандаа өөрчлөлт хийгдэнэ" хэмээв.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал төрийн албаны цомхотгол, хэмнэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Жирийн төрийн албан хаагчдаас өндөр цалин авдаг 28 хороо, үндэсний зөвлөлийг татан буулгана. Яамгүй буюу "20 минутын хот" Үндэсний хороог Барилгын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороог Сангийн сайд хариуцна.
Манай яаманд газар, хэлтсийн 28 дарга байгааг 10-аар БУУРУУЛНА" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт энэ жил хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсвийн тухай хууль дээр тавигдсан аливаа төсөл хөтөлбөр нь тухайн жилийн тавдугаар сарын 31-ны дотор худалдан авалт бүрэн дуусаагүй буюу гэрээ хийгдээгүй бол тухайн төсөл нь хэмнэлтэд тооцогдохоор хатуу заалттай байгаа. Энэ заалт 2022 онд хууль батлагдсан даруйд хэрэгжиж эхэлсэн ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын бэлтгэл ажил муу байсан учир хоёр жил хойшлуулсан.
Улмаар 2025 оны тавдугаар сарын 31-ны өдрөөр 130 төслийн нийт 535.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс бид хэмнэлтийн тодотгол хийхээр зорьж ажиллаж байна.
Хэмнэлтийн тодотголд 535.9 тэрбум төгрөг хуулиараа хэмнэгдэж байгаа нь сайн ч хайран төсөв юм. 2024 онд ямар том босгыг давж 2025 оны төсөв батлагдсан билээ. Манай төсвийн ерөнхийлөн захирагч нарт энэ жил харьцангуй бага хэмжээтэй, цөөн тооны хөрөнгө оруулалтууд тавигдсан. Эндээс 535.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж чадалгүй хэмнэлт хийж байгаа нь маш харамсалтай. Ер нь нэг ч сайд үлдээгүй дээ. Сайд нарын багцаас,
- Эрүүл мэндийн сайд 69.9 тэрбум
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 36 тэрбум
- Боловсролын сайд 33 тэрбум төгрөг
- Зам тээврийн сайд 33 тэрбум
- Соёл спорт, аялал жуулчлалын сайд 19.7 тэрбум
- Бусад сайд нар 120.7 тэрбум буюу нийт 535.9 тэрбум төгрөгийн 1030 төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо.
Үүнийг дахин тодруулж хэлбэл, тодотгол биш. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ны өдрөөр сайд нараас тайлан гаргахад худалдан авах ажиллагаа гаргахад тайлан нь ийм байдалтай байна.
Бат инженер · 10 минутын өмнө
Төрийн яамдад АН-аас ийм олон хүн орчихсон байсан юм уу. МАНай намынхныг халж балрав даа
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGN80955877XUSMEER URN SHINEGENE AMSN80955877
Зочин · 3 цагийн өмнө
XUCHONDI SEXSEER TOGLI80955877JARGAAGAAD
Зочин · 3 цагийн өмнө
UILCHLEED SEKSEER VAWI80955877
Зочин · 3 цагийн өмнө
80955877BOOBN LAW XOXMOOR DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955878