Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?
6 цагийн өмнө
Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ”, 39.4-т “…Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлээд авсан.
Харин “орон гарсан” албан тушаалын томилгоо, сонголт баахан асуудал дагуулаад байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Өнгөрсөн долоо хоногт Бүлгийн даргад УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ГБХНХ-ын сайд байсан Л.Энх-Амгалан хоёрын нэр дуулдаад байсан. Учир нь, түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болгох дэмжлэг нь УИХ-ын гишүүдэд дарамт болж очих болжээ.
“...Л.Энх-Амгаланг Бүлгийн даргад дэмжихгүй” гэсэн гишүүдийг “...АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан тухай яриа Төрийн ордон, УИХ хавиар тарсан байна. Тодруулбал, ийм дарамт Засгийн газарт “...Олон удаа сайд болдог гишүүдийг дахин битгий сайд болго” гэх шаардлагыг намдаа, Ерөнхий сайдад тавьж байсан 30 гишүүдийн дийлэнх нь хүлээж авчээ. Дашрамд, АТГ бол хуулиараа Ерөнхий сайдын харьяанд байдаг.
Тус газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага билээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
SAWN80955877
иргэн · 3 цагийн өмнө
Л. Энхамгалан ийм юм өлхөн хийнэ, дарга болохгүй бол үхлээ юу.
Зочин · 6 цагийн өмнө
SXN SHAALTSI80955877TSAGN SEXSEER
Зочин · 6 цагийн өмнө
SEKSEER VAWALDI BOOW XXNO80955877