Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв
4 цагийн өмнө
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд: "Сүүлийн үед 14-р Далай лам "Далай ламын институцийг үргэлжлүүлэхийг баталгаажуулсан мэдэгдэл" хэмээх мэдэгдэл гаргасан нь дахин шашны ёс зүйг зөрчиж, өөрийнхөө хойд дүрийн талаар худал мэдэгдэл хийсэн явдал боллоо.
5-р Далай ламаас хойш бүх Далай ламыг төв засгийн газар батламжилж ирсэн нь уг цолны шашны байр суурь, түүхэн үндэслэлийн эх сурвалж болдог.
Хойд дүрийн талаарх эцсийн шийдвэрийг төв Засгийн газар гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь 14-р Далай ламын хувийн үзэмжээр дур мэдэн шийдэх асуудал огтхон ч биш юм.
Далай ламын хойд дүрийг олж тогтоох түүхэн үйл явцын туршид уламжлалт шашны зан үйл, түүхэн жаяг журмын бүрэн тогтолцоо бүрэлдэн тогтсон байдаг. "Алтан ваарнаас сугалаа түүж тодруулах" ёслолыг тогтоосноос хойш Далай ламын хойд дүр нь уг ёслолыг дагаж, шалгарсан нэр дэвшигчийг Хятадын төв засгийн газар батламжилсны дараа л олон нийтийн итгэл хүлээсэн шашны эрх мэдэлтэйд тооцогддог.
Үүнээс гадна, Хятадын Үндэсний шашны хэрэг эрхлэх газар Төвдийн Буддын шашны амьд бурхадын дахин төрөх үйл явцыг чанд зохицуулдаг "Амьд бурхадын дахин төрөх үйл явцыг удирдах арга хэмжээ"-г гаргасан бөгөөд энэ журам нь Далай ламыг ч мөн адил хамардаг." гэжээ.
Г.Бямба
Эх сурвалж: xinhua.com
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXNO80955877 SEXSEER XUCHINDUULI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877