УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.  Энэ үеэр зарим гишүүн байр сууриа илэрхийллээ. 

 УИХ-ын гишүүн Б.Заяабал "Төсвийн төсөл өргөн барьснаас хойш гурван сарын хугацаанд дахин өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Энэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд яг энэ заалтад хоёр удаа өөрчлөлт оруулж ирлээ. Засгийн газрын сайд нар өөрсдийн хийх ажлын хүрээнд ингээд дахин дахин өөрчлөөд байх юм уу.  Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан хуулийн дагуу эдийн засгийн өсөлтийг найман хувиас таван хувь руу буулгана гэсэн. Миний хувьд энэ боломжгүй гэж харж байгаа юм. Учир нь нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай гарсан. Тэгэхээр оны сүүлд таван хувьтай гарах боломж бий юу. Гадаад байдлаа хэрхэн харж байгаа вэ? 

Тэргүүн шадар сайд Н.Учрал: - Таван сарын байдлаар нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Нүүрсний үнийг 105 ам.доллароор буюу нэлээд өөдрөгөөр төсөөлсөн байсан. Ирэх жилийн нүүрсний үнийг 80 ам.доллароор тооцоолсон. Гэсэн хэдий экспортын гол бүтээгдэхүүний үнэ геополитикийн асуудлаас болоод өөрчлөгдөж байна. 2025 оны эдийн засгийн өсөлт зургаан хувь, 2026 оны эдийн засгийн өсөлт 5.9 хувь байна гэж Монголбанкнаас мэдээлсэн. Валютын сан зургаан хувь Дэлхийн банк 6.3 хувь, Азийн хөгжлийн банк 6.6 хувь байна гэж үзсэн. Цаашид богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг сайжруулахын тулд Хөдөө, аж ахуйн салбарыг дэмжих бодлого барина. Мөн зэсийн олборлолт сайн байгаа энэ эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэх байна гэлээ.