Б.Орхонбаярыг Арслан болдог жил 152 хүүхдэд түүний нэрийг өгчээ
21 цагийн өмнө
Энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөхийн тааварт яваа бөхчүүдийн нэг бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр, Орхонбаяр хэмээх нэртэй хүн өнөөдрийн байдлаар 546 хүн байдаг юм байна.
Бүр тодруулбал Б.Орхонбаярыг улсын арслан болдог жил түүний нэрийг 152 хүүхдэд өгсөн аж.
2022 онд тэрээр үндэсний их баяр наадамд үзүүрлэж, улсын арслан цол хүртсэн бөгөөд ингэхдээ тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан билээ.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 14 цагийн өмнө
BOOWN XXN80955877
Зочин · 21 цагийн өмнө
ANUSN80955877SEXSYGR