Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа
18 цагийн өмнө
Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд өнөөдрийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 29 хороо зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргалаа.
Чиг үүргийн давхардалтай 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэгдэнэ.
Дээрх татан буугдаж байгаа 29 Үндэсний хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамдууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзлээ.
Дараах Үндэсний хороо, зөвлөлүүдийг татан буулгалаа.
1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
4. 20 минутын хот Үндэсний хороо
5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
7. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
12. Дэлхийн өвийн үндэсний хороо
13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
14. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
15. Үндэсний тээврийн хороо
16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
21. Хэмжил зүйн зөвлөл
22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
25. Усны үндэсний зөвлөл
26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
Саран очир · 16 цагийн өмнө
арай арай ийм юм хийх гэж энэ оэрдэнэ нэг л сүгсэгнэсэн нөхөр яваад байсан ёстой данх юмаа данхайлагчихаж