НӨАТ-ын сугалааны тохирлоос НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо
10 цагийн өмнө
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр явууллаа.
2025 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 53,854,984 ширхэг баримтыг оролцуулсан юм. Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 48,584
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,883
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 495
- 6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/: 41
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 3
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна
Сугалааны тохирлын дугаар: 85356220
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh