Э.Анар дэвшиж Монголбанкны аль нэг дэд ерөнхийлөгч болох уу?
24 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг өнгөрсөн зургадугаар сард огцруулсан. Үндсэндээ, үүнээс хойш Монголын төрд их олон өөрчлөлт явагдаж байна. Олны нүдэн дээр ил байгаа олон өөрчлөлтүүдийн нэг нь албан тушаалуудын томилгоо юм. Ийм “өөрчлөлт”-д хамрагдах нэг байгуулага нь Монголбанк болж буй бололтой.
Ам.долларын ханш, валютын нөөцийн цаашдын “хувь заяа” ямар байх нь ойлгомж муутай байна. Хэдийгээр энэ нь Монголбанкнаас хамаарахгүй ч үүнд дөрөөлсөн халаа солио тус банканд болж магадгүй болжээ.
Засаг солигдохтой зэрэгцээд л Монголбанкны удирдлагуудын түвшинд өөрчлөлт хийгдэх яриа гараад эхэлсэн. Өдгөө тус банкны удирдах түвшинд ажилладаг, засаг солигдсоноор улс төрийн дэмжлэг авах магадлалтай болсон зарим хүн “…Ерөнхийлөгч болно” гээд ихэд яарч буй тухай ч яриад удлаа.
Мөн Монголбанкын ерөнхийлөгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэсэн хоёр орлогчтой. Одоогийн ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч нь хүнгүй, дэд ерөнхийлөгчөөр нь Г.Энхтайван ажиллаж байгаа юм. Тэгвэл, тэдний оронд шинээр суух хүмүүсийн нэр ус ч сая баяр наадмын үеэр эхнээсээ тодорч буй бололтой.
Тухайлбал, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг дэд ерөнхийлөгч болгох тухай яриа тохироо мориных нь уяан дээр яригдсан байгаа юм. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Ажлын албаны ахлах референт Н.Батсайхан, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нарын хамт Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүдэд багтдаг. Гэхдээ Э.Анар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч үү, дэд ерөнхийлөгч үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Аль нэг дээр нь очих аж.
Түүнээс гадна, баяр наадмын өмнөхөн хуралдсан УИХ-ын чуулганы үеэр Б.Баярбаатар нарын гишүүд Монголбанкны бүтэц, орон тооны асуудлыг хөндөж байсан. “…Монголбанкны бүтэц орон тоо 600 гарсан байна. Хэдэн жилийн өмнө 300 орчимд ажиллаад болоод байсан. Гэтэл Монголбанкны асуудал төсөвтэй хамт огт орж ирдэггүй. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын хувьд Монголбанкны бүтцийн өөрчлөлтийг авч үзэж, Эдийн засгийн байнгын хороо энэ талаар ярилцмаар байна” гэлцсэн. Тэгвэл, энэ нь санамсаргүй байр суурь биш бөгөөд тус банкны бүтэц, орон тоо дээр хөдөлгөөн хийгдэж магадгүй болжээ. Одоогоо Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй. Мөн Монголбанкны дэргэд Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын хороо, Банкны хяналт шалгалтын хороо, Захирлуудын зөвлөл ажилладаг. Ерөнхийлөгч нь Тамгын газар, Дотоод аудитын газар, Мөнгөний бодлогын газар, Санхүүгйн зээлийн газар, Судалгаа, статистикийн газар, Хууль, эрх зүйн газар, Удирдлага төлөвлөлтийн газар зэргийг шууд удирддаг. Эдгээр газар нь дороо 19 хэлтэс, алба, сантай. Тэргүүн дэд ерөнхийлөгчийн удирдлагад Хяналт шалгалтын газар, Эрсдэлийн удирдлагын алба, Мөнгөн тэмдэгтийн газар, Зөвшөөрлийн алба, Зээлийн мэдээллийн алба, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар байдаг. Эдгээрийн дор найман хэлтэстэй. Дэд ерөнхийлөгч нь Олон нийтийн санхүүгийн бодловсролын төв, Төлбөр тооцооны газар, Мэдээллийн технологийн газар, Санхүү бүртгэлийн газар, Европ дахь төлөөлөгчийн газар, Нью-Йорк дахь төлөөлөгчийн газар, Орон нутаг дахь таван хэлтэс, 12 салбар, Санхүүгийн мэдээллийн алба, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн зэргийг хариуцна. Энэ газар, албадын дор 16 хэлтэс ажилладаг. Ийм бүтэцтэй. Эдгээр дээр гишүүдийн хэлээд байгаа 600 гаруй орон тоо ажилладаг гэсэн үг.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 16 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 23 цагийн өмнө
BOOB DOLOON VANXAN SEXSEER SXN XALYYTSTAL SHAALGN80955877