Ирэх онд болох COP17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө
23 цагийн өмнө
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17дугаар бага хурал буюу COP17 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болох гэж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ.
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, ерөнхий танилцуулга болон тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар Бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь мэдээлэл хийв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тухайн хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг тус хорооны гишүүдэд анхааруулж, хуралтай холбоотой төсөв тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг тус хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт үүрэг болголоо.
Эх сурвалж: polit.mn
Зочин · 17 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Бат инженер · 19 цагийн өмнө
Ийм байдалтай байж COP хийж чадах юм уу. Цөлжилт газрын доройтлоо мэдэж байгаа хүн бараг алга болох нь дээ.
Зочин · 23 цагийн өмнө
BOOW VANAGLMAAR GOE XXOJ DOLOOJ TAWIYYLN80955877ANUSDI