АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.  ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

 

134 сая төгрөгийн урлаг, түүхийн бүтээлтэй

 

 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын нийт орлого 204 сая төгрөг, 134 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ. Мөн тэрээр өр зээлгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 340 сая төгрөгийн хадгаламжтай бол, гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт 110 сая төгрөгтэй байна.

 

 

 

Л.Гантөмөр 160 адуу, 10 үхэртэй

 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр 24.5 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 49 сая төгрөг байна. 705 сая төгрөг бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууцтай. 319 сая төгрөгийн үнэ бүхий Nissan, Patrol- 1 маркийн жийптэй. Нийт 175 сая төгрөгийн үнэ бүхий 160 адуу, 10 үхэртэй. Дотоодын банканд 91 сая 693 мянга 580 төгрөгийн хадгаламжтай. 47 сая 134 мянга 620 төгрөгийн зээлтэй. Астрарүүт ХХК, Эрдэнэс таван толгой ХК-нд 17.15 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

 

 

12.1 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ

 

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 7.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууцтай, нэг хашаа байшинтай, гурван авто зогсоолтой, “Porsche Cayenne” болон “Land Cruiser 200”, “Toyota, Alphard” маркийн машинтай, 7 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, 450 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 12.1 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр орон сууц, барилга байгууламж нь баригдаж дуусаагүй байгаа, жилийн 111.5 сая төгрөгийн орлоготой, “Зочил технологи”, “Жи чоис”, “Тэгш булан” ХХК-д хувь эзэмшдэг.

 

 

 

Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

 

 

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын орлого 62 сая төгрөг байна. Гэр бүлийн нь 157 сая төгрөг, нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц, 25 сая төгрөгийн үнэтэй суудлын жижиг Nissan маркийн автомашин, 10 сая төгрөгийн үнэ бүхий 12 адуутай, дотоодын 23 сая төгрөг хадгаламжтай, нэг тэрбум 100 сая төгрөг байна. Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Монре файнаншиал ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. 50 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших-0.7 га газартай.

 

 

 

Хоёр тэрбум 800 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

 

 

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн орлого 98 сая төгрөг байна. Хоёр тэрбум 800 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, 570- 1 маркийн хоёр автомашинтай. 50 сая төгрөгийн үнэ бүхий таван адуутай. 191 сая төгрөгийн газартай. Дотоодын банкинд дөрвөн сая 047 мянга 170 төгрөгийн хадгаламжтай. Хэлц үг ХХК, Баялагын хувь ХК, Эм Ди Си Ресорс ХХК, Эм Ди Си рэйл эстате ХХК, Монголиан девелопмент корпораци ХХК, Фүүдкорп ХХК, Пастри корп ХХК зэрэг компаниудын дөрвийг нь 100 хувь, нэгийг нь 50 хувь эзэмшиж байна.

 

 

 

50 сая төгрөгийн зээлтэй гэжээ

 

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан 255 сая орлоготой, гэр бүлийн гишүүд нь 36 сая төгрөг олдог гэжээ. Нэг тэрбум 438 сая төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууцтай. 57 сая 260 мянган төгрөгийн газартай. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 26 сая төгрөгийн хадгаламжтай, 37 сая төгрөгийн авлага, 50 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

 

 

 

Хоёр тэрбум төгрөгийн авлагатай байна

 

 

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах жилийн 360 сая төгрөгийн орлого олдог. 1.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Жийп болон туулах чадвар өндөр Lexus RX 450- 1, Туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 түүнийгээ 165 сая төгрөгөөр үнэлжээ. Гурван сая төгрөгийн үнэт эдлэл, 51 сая төгрөгийн хадгаламж, хоёр тэрбум төгрөгийн авлагатай байна МРЖ ХХК 75 хувь, Шинэ монгол эрдмийн хүрээлэн ХХК 100 хувь, Түмэн Амгалан Өргөө ХХК 50 хувийг эзэмшдэг байна.

 

 

 

Сентоза фоод корт” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 70 сая орлоготой. Гэр бүлийн орлогогүй. Амины орон сууцгүй. Нийт 798 сая төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууцтай. Үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай. нэг гражтай. Камаз, КАМАЗ-4310-1 маркийн нэг том оврын ачааны машинтай. Дотоодын банканд есөн сая 836 мянга 510 төгрөгийн хадгаламжтай. Сентоза фоод корт ХХК-нд 50 сая төгрөгийн буюу 10 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

 

 

130 адуутай Ж.Батсуурь

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн 78 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн орлого 30 сая, хөрөнгө борлуулсан орлого 30 сая төгрөг байна. Нийт хоёр тэрбум 600 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг хашаа, байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто зогсоол, нэг гражтай. Нийт 380 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн жийп, нэг суудлын жижиг машинтай. 140 сая төгрөгийн үнэ бүхий 130 адуутай. 13 сая 200 мянган төгрөгийн газартай. Дотоодын банканд 140 сая төгрөгийн хадгаламжтай. Датуком ХХК-д 49 хувийн хувьцаа эзэмшдэг. Нэг тусгай зөвшөөрөлтэй гэжээ.

 

 

 

 Гэр бүлийн гишүүд нь 570 тэрбумын орлоготой

 

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өөрийн орлого 35 сая төгрөг байна. Гэр бүлийн гишүүдийн орлого 570 тэрбум. Нийт 440 сая төгрөгийн хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай. 30 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Prius- 1 маркийн автомашинтай. 29 сая төгрөгийн үнэ бүхий Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 31 сая 450 мянган төгрөгийн хадгаламжтай. Спирит майнд логистик ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 21 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай гэжээ.

 

 

 

“Шинэ зуун энержи” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

 

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн орлого 46 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 102 сая төгрөг байна. Нийт хоёр тэрбум 550 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг оффис зориулалттай барилга, нэг авто зогсоолтой. Нийт 101 сая төгрөгийн үнэ бүхий хоёр суудлыг жижиг тэрэг, хоёр жийптэй. 500 сая төгрөгийн газартай. 60 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 17 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 682 сая төгрөгийн авлагатай. Шинэ зуун энержи ХХК-ыг 100 хувь, ММС Трейд ХХК 50 хувь, Ганга Илд ХХК 40 хувь эзэмшдэг. 500 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай гэжээ.

 

 

 

Нэг тэрбум 564 сая төгрөгийн мал аж ахуйтай

 

 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 64 сая төгрөгийн орлоготой. Гэр бүл нь 27 сая орлого олдог байна. Хөрөнгө борлуулсны орлого нь хоёр тэрбум 340 сая. Нэг тэрбум 100 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, хоёр авто граштай. Нийт 760 сая төгрөгийн үнэ бүхий хоёр жийп, нэг суудлын автомашинтай. Нэг тэрбум 564 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 50 адуу, энгийн 150 адуу, 207 үхэртэй. 320 сая төгрөгийн газартай. 300 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 947 сая 075 мянга 960 төгрөгийн хадгаламжтай. Би Жэй Ди Жи ХХК, Үүрт гоулд энержи ХХК, Бугант мандал ХХК компаниудыг 100 хувь эзэмшдэг.

 

 

 

“М Ойл групп” ХХК, “Монгол Ойл групп” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

 

 

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн орлого 91 сая төгрөг байна. Гэр бүлийн орлого нь 77 сая байна. Нийт дөрвөн тэрбум 678 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, хоёр хашаа байшин, хоёр авто гражтай. 400 сая төгрөгийн газартай. 485 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 467 сая төгрөгийн хадгаламжтай. М Ойл групп ХХК, Монгол Ойл групп ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Эм эм продактс ХХК, Их монгол товер ХХК, Инвестос ББСБ ХХК, Рандонехорс ХХК, Сиркл Чейн ХХК, Смарт ворк ХХК, монгол артист пикчерс ХХК, Нью Стан ХХК, Монос хүнс Бусад, лэндмн Бусад, эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 20-50 хувийн хувьцаатай.

 

 

 

Нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай

 

 

УИХ-ын гишүүн П.Батчимэг гурван тэрбум орлоготой. Гэр бүлийн орлого нь 220 сая байна. Хоёр тэрбум 100 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, дөрвөн авто зогсоолтой.Нийт 110 сая төгрөгийн үнэ бүхий гурван суудлын автомашин, нэг том оврын ачааны машинтай. Дотоодын банканд нэг тэрбум 188 сая 453 мянга 610 төгрөгийн хадгаламжтай. 802 сая 075 мянга 880 төгрөгийн зээлтэй. Гофро ХХК, АПУ ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 3 тэрбум 472 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

 

 

Тэрбумаар үнэлэгдэх автомашинтай

 

 

УИХ-ын гишүүн Г.Очирбат гурван тэрбум, гэр бүлийн орлого 900 сая төгрөг байна. Хоёр тэрбум 746 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, гурван үйлдвэрлэлийн зориулалтын барилгатай. Нийт нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий таван жийп, нэг суудлын автомашин, нэг микро автобустай. 20 сая төгрөгийн нэг адуутай. Гурван тэрбум төгрөгийн газартай. 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Долоон тэрбум 460 сая хадгаламжтай. Таван тэрбум төгрөгийн зээлтэй. Тнгри инвест ХХК, Тнгри трейдинг ХХК, Сүлдшонхор ХХК, Цахирцагаан гол ХХК, Аврора тауэр ХХК, Ай Пи Эм инвест ХХК, Адексмайн ХХК ХХК, Бат Хүнс ХХК ХХК, Триллон рөүд транс ХХК ХХК, Сүлд Окто Ойл ХХК зэрэг компаниудад 50-100 хувийн хувьцаа эзэмшдэг байна.

 

 Т.БАТСАЙХАН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин