АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдлыг хүлээн авав
19 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 80 дуудлага хүлээн авчээ.
Зочин · 18 цагийн өмнө
SEXSDI BOOBN XXNO80955877