Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ.

Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэв.