Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо
3 цагийн өмнө
Хэдийний ч сонгуулиар билээ Дундговийн нэг намын нэр дэвшигчид: Би машинаар бол тийм эд анги нь байна гээд сурталчилгаа хийж байв.
Тэд бодохдоо: Бид нар нийлж байгаад нэг машин гэсэн үг шүү гэсэн санаагаар тэгсэн байх. Уул нь зүйтэй л сэдсэн байдаг юм. Түүн шиг Засгийн газар бол кабинетаараа нийлээд нэг машин юм. Аль нэг эд анги нь гэмтэж эвдэрвэл машин зогсоно. Үүрэг гүйцэтгэхэд хэцүү. Үүгээр аваад үзвэл саяхан байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газрын эд ангиудад элдэв төрлийн доголдол бий болоодохжээ. Тэгсэн, аль эсхүл хэвийн дараах хэдэн асуулт болоод тайлбараас харцгаая. Нэгт: Наадаж наадаж ирээд цацсан НӨАТ-ын 5 хувийн реклам ямар үр дүн үзүүлэх вэ. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа сошиалд хөөрхөн реклам хийгээд байдаг байв. Хууль сурталчлах, олонд ойртоход тэр нь хэрэг болдог л байсан байх. Үүнийгээ Засгийн газрын тэргүүний хувьд хэрэгжүүлээд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар: Надад 2 сайн мэдээ байна гэж байгаад НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно гэв. Мэдээжээр гоё сонсогдлоо. Гэвчиг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүний мэдэгдэл гэхэд хэлбэрийн хувьд зохисонгүй. Оносон ч үгүй. Тэгэхээр цаашид Ерөнхий сайд энэ мэт гоёчилсон рекламаа болих хэрэгтэй. Ингэж хийсэн рекламны мөнгө өөрийнх нь халааснаас гардаг гэдэгт итгэхгүй байна. Засгийн зардлаас л гарч байгаа нь ойлгомжтой. Мөн: НӨАТ-ын буцаан олголт гэж юу вэ. Нэгхэн үгээр хэлэхэд зардлын хяналт. Хэн ямар мөнгө яаж зарцуулаад байгааг хянах гэсэн төрийн механизм. Иргэд аж ахуйн нэгжүүд санхүүгийн харилцаа үүсгэсэн субьектээсээ НӨАТ-ын баримтыг нэхэж авдаг болсноор далд эдийн засгийг илрүүлэхэд нэмэр тусаа өгсөн. Татвараас зугтаах гэсэн үйлдлийг таслан зогсооход нэмэр болсон арга. Ганц үгээр хэлэхэд энэ нь урамшууллын систем, баримт бүртгүүлэгч та төлөөгүй татварынхаа төлөө урамшуулал авч байгаа явдал юм. Далд эдийн засгийг ил болгосны урамшуулал олгож байна гэсэн үг. Тэгэхээр ингэхийн оронд 10 хувиар аваад дарамтлаад байдаг НӨАТ-аа 5 хувь болгочихвол засгийн зардлаар жинхэнэ рекламдаад мэдээлж болох юм. Ерөнхий сайд: Намайг УИХ-ын дарга байхад иргэд дэмжсэн байсан. Би одоо хэрэгжүүлнэ гэсэн. Энэ үнэн юм. Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг Засгийн газраар ороогүй, УИХ- аар хэлэлцээгүй. Шийдвэргүй мэдэгдэл гэсэн үг. Тэгээд бас Сангийн сайд нь эсрэг байр суурьтай. Сангийн сайд нь энэ 5 хувийг ярьж байхад байсан Б.Жавхлан. Тэрээр 2023 онд төсөв хэлэлцэж байхад чуулган дээр: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ямар ч боломжгүй. Намайг ОУВС, Дэлхийн банкны уулзалтад явсны араар ийм зүйл ярьсан байна. Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийдэх зүйл биш. Судалгаатай байх хэрэгтэй. Энэ татварын өөрчлөлт орсноор татварын суурьд ямар өөрчлөлт оруулах, эдийн засагт оролцогчдод ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Мөн Эрүүгийн хэрэг болон татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хэр оновчтой вэ. Ийм байдлаар асуудлыг шийднэ гэвэл надаас бусад 3.4 сая иргэн таван хувь болгож нэмэх саналыг өгөх байх. НӨАТ төлөгчдийн 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ 60 хувийг бүрдүүлэгчдэд орлогын 50 хувийг буцаан олгох нь хэнд ашигтай вэ. Юуны тулд эл асуудлыг хөндсөн бол. Татварын тогтолцоог оролдох нь буруу зүйл” гэж байсан. Эдийн засаг санхүүгийн эксперт болдог эх сурвалжууд ч: НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгосноор төсвөөс нийт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Энэхүү хөнгөлөлтийн дийлэнх нь өндөр худалдан авалттай хүмүүст очно. Нийт иргэдийн 25 хувь нь НӨАТ-ын орлогын 75 хувийг төлдөг. Бага дунд орлоготой 75 хувьтайгаа нийлээд НӨАТ-ын 25 хувийг л бүрдүүлдэг. Ингэхээр төсвөөс үзүүлэх 800 тэрбумын орлогын бууралтын 600 тэрбум нь нь топ 25 хувь руу л очно. Иймд өндөр хэрэглээтэй чинээлэг хэсгээ өндөр хувиар дэмжсэн оновчгүй үрэлгэн арга хэмжээ болно. Үүний оронд бага дунд орлоготой иргэдээ дэмжсэн татварыг нь бууруулах л арга хэмжээ авах ёстой” гэж байх юм. Тэгэхээр энэ дээрээс Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын байр суурь зөрчилдөх шинжтэй. Ганц Сангийн сайд ч гээд байх юмгүй, Засгийн газраар хэлэлцэж ярилцаагүй болохоор бусад сайд нь ч таатай байхгүй л болов уу. Бас УИХ-ын гишүүд энэ дээр гайхаад эхэлсэн байна. Энэ мэтээс харвал Ерөнхий сайдын 5 хувь ямар үр дүнд хүрэхийгш хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан процессын хувьд гольдролын эсрэг л мэдэгдэл болчихлоо. Гэвчиг Ерөнхий сайд Г.Занданшатар хүчээр шийдчихвэл Сангийн сайд Б.Жавхлан хэрэгжүүлж л таарна. Нэг улстөрч нөгөөдөхөө дийлэх ч яахав, улсынхаа эдийн засгийг л дийлчихгүй бол… Хоёрт: Эдийн засгийн хөгжлийг хэн хариуцах вэ. Уул нь Монгол Улсын эдийн засгийг макро түвшинд нь хариуцдаг Засгийн Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо газрын гишүүн бол Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал. Тэрээр сүүлийн үед яг энэ ажил руугаа орохгүй л байгаа харагдана. У.Хүрэлсүх шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг, тэд Ерөнхий сайд байхдаа гаргадаг байсан аягаар ажиллаад байна. Наадмаар хэсэх нь ч яахав, наахнуур ярихаараа хиймэл оюун ухаан, цаашлахаараа өмнөх Ерөнхий сайд нар шиг: Хумина, цөөлнө, цомхотгоно гэх мэтээр төрийн албаныхаа хэдийг айлгаад л. Заримдаа Хууль зүйн сайд ч юм шиг. Эдийн засгийн асуудлаасаа зугтаад байна. Сүүлдээ зөвхөн: Тэргүүн шадар сайд Н.Учрал л гэдэг боллоо. Гуравт: Эрчим хүчний сайд өөрөө цахилгаан станц барьж байгаа гэх нь ашиг сонирхлын зөрчил мөн үү. Наадмын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний хуулиудад өөрчлөлт оруулах төсөл УИХ руу оруулаад шүүмжлүүлсэн. Тэр нь явж явж эрчим хүчний төслүүдийг гартаа оруулах зам нээх гээд байна гээд залуу гишүүд шүүмжилсэн. Энэ дахин яригдана. Тэгэхнээ 2024 оны аравдугаар сард: Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шав тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ гээд нээлтээ хийж байсан цахилгаан станцын ард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байгаа гэх цуу улстөрийнхний дунд нисээд удаж байна. Б.Чойжилсүрэн дээр нэмэгдээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг хамааралтай ч гэх шиг цуураад байна. Сүүлийн үеийн мэдээллүүд, улс төрийн ертөнцийн хов живийг харж байхнээ: эрчим хүчний цахилгаан станц гэдэг чинь томчуудын хуйлардаг бизнес болжээ. Саяхан л гэхэд 5-р цахилгаан станцын тендерээс нэгнийгээ гаргах гэж хавсарч нүдээд нийгмийг доргиож байх жишээтэй. Дөрөвт: Монголбанк Засгийн газрын ямар нэг агентлаг уу, эсхүл яам уу. Уул нь Монголбанкны тухай хуульд: Монголбанк Засгийн газраас хараат бус байна, Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанк болон банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно, Монголбанк мөнгөний статистик мэдээлэл болон жилийн тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ, Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно, Монголбанк Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно гэж заасан. Гэвчиг Монголбанк Засгийн газраас хараат ажилладаг болсон байна. Энэ нь 2 зүйлээр илэрч байна. Эхлээд: Өнгөрөгч бүтэн сайнд Засгийн газар Баялгийн сантай холбоотой арга хэмжээ авч хуралджээ. Тэр хуралдаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг дуудаж аваачаад суулгачихсан. Тэгээд Засгийн газраас: Сангийн яам, Монголбанк хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг үүрэг болгов гэж мэдээлж байх юм. Дараагийнх нь: Долларын ханш нисээд өглөө. Наадмаас хойш бүр ч нэмэгдэж байна. Монголбанк хянаж чадна гэдэгт итгэл алга болов. Учир зүй нь УИХ- ын гишүүд: Монголбанк долларын ханшаа барихгүйгээс гадна наадмаас хойш валютын нөөцийг худал мэдээлж, нөөцийн бичилтийг худлаа хийж байна гэж хардацгаав. Гишүүд: Б.Лхагвасүрэн ингэж найр тавиад нэмэргүй, удахгүй явуулах гээд үүгээр яриад байна гээд эрүүгээрээ Төрийн ордныг заацгаав. Тавд: Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мөн л наадаж, сагсдаж яваад сая хагас, бүтэн сайнаар Эрдэнэт, Дарханаар явлаа. Засгийн газрын өмнөх хурал дээр Н.Учралд шүүмжлүүлснээс болсон уу, явдал зав нь тэгж таарав уу. Гэвчиг үйлдвэрүүд дээр очоод ярьж байгаа нь их эвгүй. Тэр: Одоо цаг өөр болсон шүү. Зарчмаа хэлчихье. Н.Учрал сайд, С.Бямбацогт сайд бид 3 дээр асуудал зангидагдана шүү гэлээ. Юу гэсэн үг вэ гэдгийг ойлгосон хүн ховор. Төгсгөлд нь: Базаад хэлэхэд Засгийн газрын 100 хоногийн талд нь сайхан наадлаа. Увсын ойг л харчих. Гишүүдэд 15 тэрбум мэдүүлнэ гэж юу гэсэн үг вэ. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь: Хэмнэлт гээд байсан нь улс төрийн шоу, улстөрчдийн популизм уу. Яасан ч юмгүй байсаар Засгийн газар 2 дахь 50 хоног руугаа орчихсон. Тэгж тэгж Ерөнхий сайд: 5 хувийн НӨАТ-ын буцаан олголт өгнө гээд гарч ирэв. Асуудлаа эрэмбэлж байгаа юм алга. УИХ руу оруулж байгаа том арга хэмжээ байхгүй. Сайд нарт нь эрх мэдлийн хуваарилалт, ажил үүргийн хуваарь гэж алга. Дор бүрнээ: Засгийн газар удахгүй юм чинь байгаа дээрээ амжуулаад авъя гэсэн шиг л байна.
Ерөнхийдөө л Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо. Задаргааны машин гэж юу гэдгийг мэдэх үү. Явах боломжгүй, ганц үгээр хэлбэл сэлбэг л гэсэн үг. Тэрнээс хүн ажиллаж байгаа эд ангийг нь сэлбэгт авдаг. Аа харин бусдыг нь хаядаг. Тунгаана бизээ таанууд.
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI80955877UILCHLNE
Зочин · 2 цагийн өмнө
гол ажлаа анхаарна биз дээ бусад нь яахав дээ
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDI80955877