Цагдаагийн алба хаагчийн дуудсан цагт ирэхгүй бол Л.Гүндалайг дуудах хуудас хүргүүлнэ
2025/08/04
Иргэн Л.Гүндалайгийн орон нутгийн замд хурд хэтрүүлсэн үйлдлийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 146 км цагийн хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд түүний энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл уг шалгалтын ажиллагааны хүрээнд иргэн Л.Гүндалайг цагдаагийн байгууллагаас дуудахад тэрбээр очоогүй бөгөөд энэ талаараа ч цахим сүлжээнд лайв бичлэг хийж цацсан байна.
Тэгвэл Л.Гүндалайг цагдаагийн алба хаагчийн дуудсан цагт ирэхгүй бол дараа дараагийн арга хэмжээ авах аж. Тодотговол, цагдаагийн эрх бүхий алба хаагчийн дуудсан цаг тухайд ирэхгүй бол дараагийн удаа дуудах хуудас өгөх, ирэхгүй бол прокурорын дуудах хуудас өгч, шүүхээр албадан ирүүлэх зэрэг арга хэмжээ авах юм байна.
Зочин · 2025/08/05
SAWI80955877
Зочин · 2025/08/04
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/08/04
BOOBN XXN80955877XALYYXN SEKSEER80955877
Зочин · 2025/08/04
SEXSEER VANXANDI80955877SHAALGI