Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г өнөөдөр /2025.08.13/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.           

Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.