МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ АНХНЫ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТЭЙ “HYBRID” ЗҮТГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО
3 цагийн өмнө
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд "онцлох" шинэчлэл хийж, анхны hybrid буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ "Монголын төмөр зам" ТӨХК албан ёсоор хүлээн авлаа.
Энэ зүтгүүр нь 2014 оноос ашиглалтын хугацаа дуусч, хадгалагдаж байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм. Нэг жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжилтнүүд болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна.
Уг зүтгүүр нь 440KW чадалтай 2 ширхэг батарей хөдөлгүүр болон 400KW чадалтай 2 ширхэг дизель хөдөлгүүрээс бүрдсэн бөгөөд нийт 1680KW чадлыг гаргах боломжтой юм. Мөн дизель хөдөлгүүрийг ашиглахгүйгээр батарей хөдөлгүүрээр бүрэн ажиллах боломжтойгоороо онцлогтой.
Шинэчлэгдсэн “ECO” зүтгүүр нь түлшний зарцуулалтыг 60–70 хувиар бууруулахын зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүй тул байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтайгаар онцлогдож байна.
Энэ бол Монголын төмөр замын салбарт ногоон технологийг нэвтрүүлэх чиглэлд хийсэн чухал алхам бөгөөд цаашид байгальд ээлтэй техник хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх суурь болж байна.
Зочин · 2 цагийн өмнө
SEKSDN VAWALDI80955877