Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэл хотод авто замын ачаалал ихэссэнтэй холбогдуулан авто тээврийн хэрэгслийг зам хөдөлгөөнд тэгш, сондгой дугаарын зохицуулалт явуулдаг билээ.

Тэгвэл энэ жил ч энэ журам дахин хэрэгжихээр болж, наймдугаар 25-наас эхлэн гурван долоо хоногийн турш тэгш, сондгойгоор зорчихоор болжээ. 

2540 иргэнээс наймдугаар сарын 25-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор зорчих эсэхээр санал хураахад 63 хувь нь дэмжиж саналаа өгсөн.

Наймдугаар 25-нд сондгой, 26-нд тэгшээр зорчино. Есдүгээр сарын 1-нд тэгш, сондгой хоёул зорчихоор зохицуулсан хэмээн Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан мэдэгджээ.