Х.Нямбаатар: Хоёр сая хүмүүжилгүй иргэн нэг дор байвал хүй нэгдлийн нийгэм рүүгээ шилжинэ
2 цагийн өмнө
Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр хийсэн уулзалтын үеэрээ хотын дарга Х.Нямбаатар хотын стандарт болон соёлын асуудлын талаар дараах мэдээллийг өгөв.
- Бид нар том том яриад байдаг ч орчин үеийн хотын хамгийн наад захын аль ч стандартыг хангаагүй байсан юм билээ. Өнгөрсөн жил авто замын компаниуд зам тавьж чадахгүй байна гэж шүүмжлүүлж байсан. Энэ жилээс л сайжирч байна.
- Энэ жил явган хүний зам тавьж байгаа компаниуд бүгд шүүмжлүүлж байгаа. Хүн, хүчгүй бүгд цүнхнийх, энэ жил ажил аваад бэхжих болов уу. Их хот гэдэг стандартуудын нийлбэр юм билээ.
- Өчигдөр орой бид нар Туулын хурдны замын газрыг даруухан хөндчихлөө. Лам авчирсангүй, зурагт дуудсангүй. Тус замыг 24 сарын хугацаанд барина. Ашиглалтад орвол авто замын түгжрэл 15%-аар буурах тооцоолол гарсан. Наймдугаар сарын 28-нд Тойрог хурдны замыг барих тендерийг зарлана. Тойроог хурдны зам 30 сарын дотор баригдаж, авто замын түгжрэл 40% буурна. Энэ хоёр зам ашиглалтад орчихвол Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурч, стандарт руугаа шилжинэ. Тийм учраас их хотод ажиллаж, амьдарч бизнес эрхэлж байгаа бүх хүн хууль, дүрэм журмыг мөрдөхийг уриалж байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг Ус Сувгийн Удирдах газарт аваачиж сургалт зохион байгуулан томчууд 00 руугаа юу хаяж инженерийн шугам сүлжээг бөглөрүүлдгийг үзүүлнэ. Ядаж хүүхдүүдийг 00 руу хог хаядаггүй болгож сургамаар байна.
- Бүх нийтийн боловсрол уначихсан. Цонхоороо тамхиа нясалж байгаа зөндөө дуракууд байна. Би ч Яармагийн замаар их түгжирч явдаг. Хажуугаар явж байгаа автомашины цонхоор тамхиа нясалчихна. Зам дээр хүүхдүүд, иргэд зорчдог гэдэг ойлголт алга. Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахгүйгээр цаашаа явахгүй нь. НЗДТГ-ын хэвлэл, мэдээллийн хэлтэс агентлагуудтай хамтарч хотын инженерийн байгууламжуудыг доголдуулахгүй байх талаар олон нийтэд хэлмээр байна.
- Өчигдөр Сонсголонгийн замаар явлаа. Хоёр хажуу талын хашлагыг бүгдийг мөргөж, эвдээд нялаад дуусгасан байна. Яаж хүн дайрчхаагүй юм. Хиймэл оюун ухаанд суурилсан камераар хашаа, хайс мөргөхөд дохио өгдөг болгомоор байна. Яармагийн болон бусад зам дагуух хайс, хашлагыг ч мөргөөд яваад байдаг. Хоёр сая хүмүүжилгүй иргэн нэг дор байвал хүй нэгдлийн нийгэм рүүгээ шилжинэ. Бүгд дүрмээ мөрдөж байж цэгцрэх ёстой.
Зочин · 58 минутын өмнө
SAWN80955877
Зочин · 1 цагийн өмнө
Монголчууд хийж чадахгүй байж тендер булаацалдаж гоншогнох юмоо явган замыг гуравхан хүн мөлхөөд 30хан хувьтай
Зочин · 1 цагийн өмнө
SADAR SEXSDN80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI BOOW XXI80955877SHAALGI