П.Эрхэмбаяр: Хараат байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явбал хууль бус хөрөнгө хууль ёсны, хууль ёсны хөрөнгө хууль бус болно
4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улсуудын хөрөнгийг хураах ажлыг АТГ-тай хамтарч зохион байгуулна” гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Ерөнхий сайд “Авлигачдын хөрөнгийг хураана” гэж мэдэгдсэн. Үүний хэрэгжилтийг хууль эрх зүйн талаас нь та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар улс гэдгийг дэлхийн бусад улс хүлээн зөвшөөрч байж бид энх тунх амьдарч байна. Үүний дагуу олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийг хүлээн зөвшөөрч, дотоодын хууль тогтоомжийн адил мөрдөж, санхин биелүүлэх ч шаардлага гардаг.
Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд “… хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй”, “… хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй…” талаар дурдсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “… хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…” гэж Монгол Улсын иргэний өмчлөх эрхийг хамгаалсан.
Энэ заалт юу хэлээд байна гэхээр хэн нэгэн хүн, байгууллагын даалгавар хүслээр шууд хууль ёсны, эсвэл хууль бус гэж тогтоох боломжгүй юм. Тийм учраас шүүхээс гэм буруутай гэх үзсэн эцсийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож, хөрөнгийг хурааж болохгүй.
Энэ гурван байгууллагыг дамжин мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буруутай үгүй эсэхийг шүүх тогтоодог. АТГ гомдол шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулна, прокурор хуулийн хүрээнд явж буй тал дээр хяналт тавина. Харин шүүх эцсийн шийдвэр гаргаж хууль бусаар олсон орлого хөрөнгийг улсын өмч болгон хурааж авдаг.
Тэгэхээр манайд ийм л хуулийн процесс явагддаг. Үүнээс өөр байдлаар хөрөнгө хураана гэж үзвэл хууль бус хөрөнгө хураасан явдал болно.
-АТГ мөрдөн шалгах байгууллага учраас тэдэнд хөрөнгө шууд хураах эрх байхгүй. Тэгвэл Ерөнхий сайд тун удахгүй АТГ-тай хамтарч хөрөнгө хураах ажлыг эхлүүлнэ гэлээ. Хэрэгжих боломжтой юу?
-АТГ бол мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах байгууллага. Магадгүй гүйцэтгэх ажлын явцад сейфинд байгаа мөнгийг газар дээр нь хурааж шүүхээс шийдвэр гарах хүртэл хадгалах, түр байлгах ажиллагааг хариуцна.
Тэрнээс шууд хураан авч улсын орлого болгох боломжгүй. Дээр дурдсан тухайн хөрөнгийг бий болгосон субьект нь гэмт хэргийн улмаас олсон эсэхийг шүүх л эцсийн шийдвэр гаргаж тогтооно.
-Бусдын өмч хөрөнгө гэдэг бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх. Гэтэл өмчийг “авлигынх” гэж нэрлээд шууд хураах нь Үндсэн хуулийн зөрчил болох эрсдэлтэй юм байна, тийм үү?
-Өмнөх Ерөнхий сайдын үед маш их Үндсэн хуулийн зөрчилтэй шийдвэр гарсан. Мэдээж хүний гэм бурууг шүүхээр шийдээгүй байхад өөр хэн ч шийдэж хариуцлага хүлээлгэж, хөрөнгө хураах боломжгүй шүү дээ. Үндсэн хууль болон Олон улсын гэрээндээ бид зөвхөн шүүх л шийднэ гэж заасан.
-Өнөөдөр авилгын хөрөнгө гээд бусдын өмчийг хураавал, дараа нь жирийн иргэдийн өмч хөрөнгийг ч “Та хууль бус орлого олсон байна” гэх нэрийдлээр хураах зам нээгдэх аюултай гэж учир мэдэх хүмүүс ярьж байна л даа. Үүнээс яаж сэргийлэх ёстой вэ?
-Сэргийлэх арга бол АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа болон Прокурорын хяналт зөвхөн тухайн шалгаж буй прокурор юм уу мөрдөж буй мөрдөгч, шүүж байгаа шүүгч нарыг хуулийн хүрээнд ажлаа хийх боломжоор хангах ёстой. Даргын даалгавар, утасны дуудлага зэрэг нөлөөллөөс бүрэн ангижруулсан хууль эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай. Ганц нэг даргын даалгаврыг биелүүлдэг этгээдээс болоод АТГ, Прокурорын байгууллага нийгэмд тэр чигээрээ муу мэт ойлголтыг төрүүлж болохгүй.
Хараат байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явбал хууль бус хөрөнгө хууль ёсны, хууль ёсны хөрөнгө хууль бус болно. Энэ маш аюултай, энгийн иргэдийн өмч рүү орох ч боломжтой гэсэн үг.
-Авлига бол нийгмийн хорт хавдар. Тэгвэл Ерөнхий сайдын энэ мэдэгдэл авлигатай тэмцэх жинхэнэ шийдэл болж чадах уу. Эсвэл иргэдийн бухимдлыг намжаах зорилготой улс төрийн шоу юу?
-Авлига бол үнэхээр бий шүү дээ. УИХ-ын шинэхэн гишүүдээс илүү төрийн байгууллагын худалдан авах ажиллагааны газарт насаараа ажилласан нийтийн албан тушаалтны хөрөнгө, гаалийн байцаагч нарын хөрөнгө хавь илүү байх. Шинэ бүтэц буюу АТГ-ыг байгуулаад авлигаас сална гэсэн одоо хаана байна. Шинэ ямар нэгэн бүтэц, орон тоо үүнийг шийдэхгүй. Дээр дурдсан мөрдөх, шүүх ажиллагаа л хараат бус болох ёстой гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь авлига авсан этгээдүүд аль хэдийнэ эхнэр, нөхөр, ах дүүгийнхээ нэр рүү шилжүүлж мөнгө угаасан байгаа. Тэрийгээ хууль ёсны юм шиг харагдуулаад овоо ч хэдэн жил өнгөрөөсөн байх.
Зарим улстөрчдийн хөрөнгийг нь давхар олоход тусалсан учраас энэ дунд шатны дарга нар хамгаалалттай өнөөдрийг хүртэл баригдахгүй явсан.
-Үнэхээр шударгаар хураахдаа тулбал хэний хөрөнгөөс эхлэх бол. Өнгөрсөн 30 жилийн турш улс төрийн эрх мэдэл ашиглаж хөрөнгөжсөн хүмүүст хүрч чадах уу, эсвэл зөвхөн жижиг албан тушаалтнуудын хөрөнгө дээр акц хийх гэж байна уу?
-Авлигатай тэмцэх нь маш зөв шаардлага. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар бас л нэгэн бүлэг этгээдүүдтэй нүүр тулах, харлуулах, дарамтлуулах ажиллагаанд өртөнө.
Учир нь дунд шатны дарга нар чинь улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн хөрөнгийг угаалцсан байж таараа, тиймээс тэднийг хамгаалж өнөөдрийг хүрсэн. 2024 онд 417 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагаанд 240 орчим тэрбумыг төлүүлсэн. Үл хөдлөх, орон сууц, автомашин зэрэг 23.5 тэрбумын хөрөнгийг хамгаалсан талаар АТГ тайландаа тусгасан байсан. Мөн тухайн төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг ч дурдсан байна лээ. Ямар ч байсан хууль ёсны хүрээнд ажиллагаа явагдах ёстой. Тэгэхгүй бол дараа нь “Өө ингээд хурааж болдог юм” гээд Үндсэн хуульт ёсон дээр бид гишгээд яваад байж болохгүй. Хөрөнгийг хууль ёсны эсэхийг шалгадаг, тогтоодог байгууллагын үйл ажиллагааг хараат бус болговол маш олон авлигын хэргүүд ил гарна гэж боддог.
-Ерөнхий сайдын мэдэгдэл хууль дээдлэх зарчмыг хамгаалж байна уу, эсвэл зөрчиж байна уу?
-Мэдээж гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн, шүүх эрх мэдлийн ажиллагаанд оролцох нь хууль дээдлэх зарчимтай зөрчилдөнө. Дахин хэлэхэд, хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу шүүх байгууллага гүйцэтгэнэ.
М.МӨНХЦЭЦЭГ
Зочин · 3 цагийн өмнө
SERELN ODOON80955877SEXSYGR
Зочин · 3 цагийн өмнө
UILCHLN VANXANI AJIL XNE80955877 XUSSEN SEKSYGR
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN XALYYXN SEKSYGR BOOWN GOE XXN TAWIYYYLN TSAGR VANXANDI