Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон.

Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.