"Байр түрээслүүлдэг, гар дээрээс наймаа хийдэг иргэдийн борлуулалтын үнийг НӨАТ-тай үнэ гэж тооцно. Бүгд НӨАТ төлөгч болно"
3 цагийн өмнө
Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татвараа бүгд шударгаар төлөх эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр мэдэгдсэн.
Түүнээс уг шинэчлэлээр байр, үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэгч нарыг Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ) төлөгч болгох эсэхийг сэтгүүлч тодрууллаа.
Ингэхэд тэрбээр "Сул орлого олдог буюу байр түрээслүүлдэг, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн гар дээрээс арилжаа наймаа хийж буй иргэдийн борлуулалтын үнийг НӨАТ-тай үнэ гэж тооцно. Тэр дүнгээр иргэдэд НӨАТ-ын баримтаа бичиж өгнө. Учир нь түрээсэлж буй болон зах, худалдааны төвөөс бүтээгдэхүүн худалдаж авч байгаа иргэдэд НӨАТ-ын буцаалтаа 100 хувь буцаан авах боломжийг бид энэ хуулиар нээж өгнө.
Мөн мах, сүү зэрэг стратегийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлдөг байсныг болиулж, зөвхөн эрүүл мэнд, боловсрол зэрэг 3-4 төрлийг л чөлөөлнө. Бүгд НӨАТ төлөгч болно гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн дарамт ихсэх гээд байна гэж иргэд яриад байгаа. Гэхдээ НӨАТ бол эцсийн хэрэглэгчээс л авдаг. Монгол Улсын иргэн л бол НӨАТ-ын буцаалт хөнгөлөлтийг авах боломжийг бүрдүүлнэ.
Зочин · 41 минутын өмнө
ZYGAATSN XALYYXN SEXSY80955877
Зочин · 2 цагийн өмнө
UILCHLGE SEXSEER VAWALDGCH80955877
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI BOOB VANAGLMR XXN ALNI SEXSEER80955877