Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий Сайдын албан тушаалаас огцорсоноосоо хойш таг дуугүй байв. Ер нь ч мань нөхөр 1990 оноос хойшхи нэн шинэ түүхэн дэхь хамгийн хаалттай Ерөнхий Сайд байсан гэхэд болно.

Ерөнхий Сайд байхдаа зөвхөн төрсөн ахынхаа студийн зохиомжит, сайтар монтажилсан контентыг л олон нийтэд түгээдэг байв.

Харин ард иргэдтэй уулзах, тэр бүү хэл сэтгүүлч асуулт асуучих вий гэдгээс учиргүй их айдаг байсан гэхэд болно.

Иймээс ч бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч сэтгүүлчид ямар нэг ярилцлага өгч байгаагүй юм. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-аар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа сэтгүүлчдэд ярилцлага өгнө гэсэн ч сурсан зангаараа хуураад алга болжээ

Тэгвэл удтал чимээгүй байсан Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө 06.00 цагт facebook хуудастаа "Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг…" гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ үүрээр их л гүн утга агуулгатай мэт пост бичтэлээ "эморчээ". Харин үүнийг тэрбээр хэнд чиглэн бичсэн бэ гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна.