"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо
17 цагийн өмнө
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship Mongolia 2025" тэмцээн нэг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргаа тодрууллаа.
Тус тэмцээн нь наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд нийт 128 баг дөрвөн үе шаттайгаар хоорондоо өрсөлдсөн юм. Сүүлийн шатанд шалгарсан 16 багийн тоглолт "Asa Arena"-д өнгөрсөн сарын 30-ны өдөр зохиогдлоо.
18 тоглолтын нийлбэр дүнгээр "Sky Force" баг National Championship Mongolia 2025 тэмцээний аваргаар тодорч, 22.2 сая төгрөгийн мөнгөн шагнал авлаа. Харин дэд байрт "Team GGs" баг тодорч 11.1 сая төгрөг, гуравдугаар байрт "Golden Ticket" баг шалгарч 7.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
Энэ тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг "PUBG Mobile Super League - Central & South Asia Fall 2025" тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж. Мөн тус тэмцээний шилдэг тоглогчоор "Sky Force" багийн "Godless" буюу Б.Билгүүн тодорчээ.



Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 17 цагийн өмнө
SEXSDI ANUSN MASSAJLN VANXANDAAD80955877