Монголд дуатлоны Азийн цомын тэмцээн болно
17 цагийн өмнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дуатлоны 2025 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болох гэж байна. Хүй долоон худагт болох тус тэмцээнд эрэгтэй элит, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцох төдийгүй сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчид өрсөлдөх юм.
Тэмцээний зай нь элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох юм. Харин сонирхогч тамирчдын хувьд энэ зай нь 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаад, сүүлчийн гүйлт 2 км байх юм. Тэмцээний өмнө энэ сарын 2-4-нд Улаанбаатар хотноо Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдах гэж байна.
Зочин · 13 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 17 цагийн өмнө
BOOB VANAGLMR XXN VANXANI UILCHLGE80955877ANUSN