Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын рейтинг унажээ
5 цагийн өмнө
Монголын улс төрийн нэгэн цагийн хамгийн өндөр рейтингтэй хоёр улстөрчийн нэр хүнд өнөөдөр эсрэгээрээ уруудан доройтож буйг олон нийтийн судалгаа харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын аль аль нь нэгэн цагт ард иргэдийн итгэлийг тодорхой хэмжээгээр төрүүлж, рейтингээрээ тэргүүлж явсан үе бий. Гэвч өндөр албан тушаалд хүрсний дараах бодит үйл ажиллагаа нь өмнөх амлалт, уриа лоозонгоосоо тэс өөрөөр өрнөсөн нь тэдний нэр хүндийг навс унагахад хүргэсэн бололтой.
Хэд хэдэн хараат бус судалгааны байгууллагын дүнгээр олон нийтийн 93 хувь нь Л.Оюун-Эрдэнэ өөрийн орлогоо ил тод, шударгаар тайлбарлаж чадаагүй гэж үзжээ.
Арга ч үгүй биз, төрийн албанд орохоосоо өмнө бизнесийн туршлага, өмч хөрөнгө бараг үгүйд тооцогдож байсан тэрээр Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын албыг хашсанаас хойш хөрөнгө чинээ нь мэдэгдэхүйц өсөж, гэр бүлээ Лондонд амьдруулдаг болтлоо хөлжсөнд олон нийт эргэлзэж байгаа юм.
Нөгөө талд нь түүний “хослон тоглогч” гэгддэг Х.Баттулгын хувьд ч нэр хүнд унасан хэвээр байна. Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд хийсэн санал асуулгаар 95 хувь нь түүнийг дахин дэмжихгүй гэж хариулжээ. Энэ нь АН-ын ҮБХ болон Их хурлаар явагдсан намын даргын сонгуулийн үр дүнгээр ч тодорхой болж, Х.Баттулга нам доторх байр сууриа бүрмөсөн алдаж буйг, түүний фракцид бараг л хүн үлдээгүйг илтгэсэн юм.
Одоо удахгүй болох МАН-ын бага хурал, Их хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан нөхдийг ч ялгаагүй Х.Баттулгынхтай адил үр дүн хүлээж байгаа нь тодорхой. Өмнө нь олон нийтийн итгэлийг олж, улс төрийн оргилд хүрсэн ч бодит амьдрал дээр тэдний хэрэгжүүлсэн бодлого, амлалтаасаа ухарсан алхмууд өнөөдрийн уналтынх нь гол шалтгаан болжээ.
Э.Солонго
эх сурвалж : сонин.мн
Зочин · 4 цагийн өмнө
TSAGR ZYGAATSN80955877 40DSH ERCHUUDD
Зочин · 4 цагийн өмнө
SHAALTSN SEXSDEED80955877
Зочин · 4 цагийн өмнө
VANAGN SERELDMEER SEKSEER80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEXSEER XUSNG SEXSY NZ AMRAG BLNO80955877
Зочин · 5 цагийн өмнө
ALNI SEXSDX80955877XUSEMJLD
Зочин · 5 цагийн өмнө
UILCHLN VANAGLMR SEKSDX80955877
Зочин · 5 цагийн өмнө
TAASHAALG EDLEED SEKSYGR80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEXSEER XALYYTSMR SHAALGN80955877TSAGN
Зочин · 5 цагийн өмнө
2ERD SEXSYGR XUCHINDUULI BOOBN AMTLMR XXN DOLOON80955877